Боловсролын сайд П.Наранбаяр Холбооны Бүгд Найрамдах Сомали Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ходан Осман Абдиг хүлээн авч уулзлаа. Хатагтай Ходан Осман Абди нь  өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан бөгөөд Сомалигаас Монголд хавсран суух анхны Элчин сайд юм.

Уулзалтаар талууд боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Сомалийн талаас хоёр улс нүүдлийн соёл, мал аж ахуй, байгалийн баялаг зэрэг олон нийтлэг зүйлтэй болохыг онцолж, боловсролын салбар дахь шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж харж байна гэлээ. Холбооны Бүгд Найрамдах Сомали Улс нь боловсролын шинэчлэлийн хүрээнд боловсролын дэд бүтцийг нэмэгдүүлэх, багш бэлтгэх сургалтыг сайжруулах, сургалтын хөтөлбөрөө олон улсын эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн гурван чиглэлд онцгойлон анхаарч байгаа тул Монгол Улсын багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтын туршлагыг судлах, Сомалийн оюутнуудыг Монголд сургах хүсэлтийг Элчин сайд Ходан Осман Абди илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын тэгш хүртээмж, боловсролын салбарт зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж буйг Боловсролын сайд П.Наранбаяр онцолж, Сомалийн оюутнуудыг Монголд сургахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ хэлэв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав