Соёлын бүтээлч сар аяны хүрээнд монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр “Алтан хар Торц” баатарлаг туулийг Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар Богд хааны ордон музейн “Хаан өргөө”-д анх удаа хайллаа.  


"Алтан хар Торц” баатарлаг туулийг хайлахын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нар мэндчилгээ дэвшүүлэв.

Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Т.Баясгалан, МУБИС-ийн багш, доктор Б.Нанжид нар нар монгол тууль хайлах зан үйл, “Алтан хар Торц” тууль болон туульчдыг танилцуулав.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч Э.Баатаржав, Соёлын гавьяат зүтгэлтэн, туульч А.Балдандорж нар “Алтайн магтаал” хайлсны дараа туульчид “Амгалан төрийг байгуулж, арван хорыг таслагч Алтан хар Торц” их хөлгөн тууль хайллаа.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав