Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс менингококкт өвчний талаар өнөөдөр /2025.01.31/ шуурхай мэдээлэл өглөө.
Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан болох нь тогтоогдсон гурван настай хүүхэд өчигдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төвд тээвэрлэгдэн ирсэн байна. Гэвч биеийн байдал нь хүнд хэвээр байсаар энджээ. 2024 онд менингококкт өвчний таван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс хоёр тохиолдол батлагдаж, хоёр хүүхэд эдгэрсэн юм.
2025 он гарснаар тус өвчний хоёр тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь эндсэн харамсалтай явдал боллоо.
Шинж тэмдэг
- Өндөр халуурах /39-40/
- Толгой хүчтэй өвдөх
- Дотор муухайрах бөөлжих
- Ухаан самуурах, таталт өгөх
- Хүзүү хөшиж, урагш бөхийж чадахгүй болох
- Гэрэл дуу чимээнд хэт мэдрэг болох
Урьдчилан сэргийлэх
- Амны хаалт тогтмол зүүх
- Олон нийтийн газар зорчихгүй байх
- Хувийн ариун цэвэр дээд зэргээр сахих
- Дархлаа дэмжих