Турк болон Монголын эрдэмтэд тус улсын зүүн Анатолийн бүсэд судалгаа явуулж Хүлэгү хааны үеийн ордны ханын үлдэгдлийг илрүүлжээ. Үүнээс гадна дүрст хавтан, вааран эдлэлийн үлдэгдэл ч мөн олдсон байна.
Ийнхүү 30 гаруй мэргэжилтнээс бүрдсэн судалгааны баг олдворууд олдсон гадаргуу дээр судалгаа хийж дууссан бөгөөд ирэх зургаадугаар сараас эхлэн археологийн малтлага хийхээр болжээ. Археологичид уг ордныг Ил Хаант улсын анхны хаан Хүлэгүгийн үед буюу 1260 - аас 1265 оны хооронд барьсан хэмээн таамаглаж байгаа юм.