БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын анхны шууд нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхлэх гэж байна. Энэхүү түүхэн нислэг нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ төсөл гэдгийг албаныхан онцолж байгаа. 

Тус нислэг Монгол Улсыг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, тэднийг богино хугацаанд зорьсон аяллын бүс нутагт нь хүргэх гол зорилготой. Мөн Хөвсгөл аймаг болон бүс нутгийн эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах давуу талтай юм.

Төслийг аялал жуулчлалын "Чандмань Трэйвел” ХХК болон Үндэсний агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт шинэ хуудас нээж буй чухал алхам билээ.

 

Ташрамд дурдахад, Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болох үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудлыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгоно” гэж мэдэгдсэн юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав