Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг ТББХ-оор хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн тавьсан асуултад нэр дэвшигч Г.Занданшатар ийнхүү хариулжээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дараах асуултыг тавилаа.
"Та энэ дарга сэтэртэнгүүдийг цөөлөх үү. АН-ын үед 9-хөн сайдтай ажиллаж байсан. Гол реформуудыг маш амжилттай хийсэн. Та энэ төрийн албыг ингэж цомхотгох, төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил хийх үү. Та томилогдсон хойно ярина гэх юм. Та чинь болох гээд явж байна. Ийм учир алсын хараа гэдэг шиг бодол бий гэж бодож байна. Сонгуульт авторитар дэглэмтэй улсуудын жагсаалтад орсон энэ аюултай үзэгдлийг та юу гэж харж байна вэ?"
Нэр дэвшигч Г.Занданшатар: "Нэг нам хэт давамгайлсан биш олон намын тогтолцоотой, жендерийн эрх тэгш байдлыг хангасан парламенттай байх Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн. Урагшлаад явж байгаа гэж ойлгож байгаа. Төрийн албыг цомхон бөгөөд чадварлаг болгох ёстой. Индекс яривал өгсөж уруудсан зүйл олон бий. Чөтгөр детальд нуугддаг учир детальд анхаарах ёстой. Төрийн өмчийн компаниудын тоог хоёр дахин бууруулна. Нээлттэй үр өгөөжтэй болгох чиглэлд өөрчлөлт хийнэ гэж бодож байгаа. Ярьдаг биш хийдэг, үнэнтэй нүүр тулдаг ЕС байхын тулд урьдчилж амлалт өгмөөргүй байна" хэмээв.