Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлэх Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажиллахаар болж, өнөөдөр Засгийн газрын гишүүний тангаргаа өргөж, захирамжаа гардан авсан билээ.

Үүний дараа тэрээр Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж, төрийн тамгаа гардан авч үүрэгт ажлаа хүлээн авсан юм. Төрийн тамгыг Батлан хамгаалахын өмнөх сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр гардуулан өгөв.

Тус үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан оролцож, өнгөрсөн жилүүдэд тус салбарыг амжилттай удирдан ажилласан дэслэгч генерал Г.Сайханбаярт талархал илэрхийлсний зэрэгцээ шинээр томилогдоод буй Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт болон батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав