Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2025 онд тохиож буйтай холбогдуулан Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яам Шинэ Дели хотноо хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээг нээж, Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд нар үг хэлэв. 

Тус арга хэмжээнд хоёр улсын ГХЯ зэрэг төрийн байгууллагын өндөр албаны хүмүүс, Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчид, тус улсад сурч, ажилладаг Монгол иргэд, оюутан залуус болон Шинэ Дели дэх гадаадын улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг нийт 300 гаруй зочид, төлөөлөгчид оролцов.

Мөн энэ үеэр Шинэ Дели хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн “Кутуб Минар” цамхгийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа болов.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав