УОК-ын Шуурхай штабын Шуурхай бүлгүүд орон нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Шуурхай бүлгийн долоон ажлын хэсгийн гишүүд 21 аймгийн 60 гаруй сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Мөн өнөөдрийн байдлаар “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр"-ийн хүрээнд аймаг, орон нутгийн 75 бүлгийн 395 гишүүн, 76 техник хэрэгсэлтэйгээр сумдад ажиллаж, 12.276 малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл ажлын нөхцөл байдалтай танилцаж, зудын эрсдэлээс сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллалаа.