Монгол Улсын Засгийн газраас 2023 оны Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Дэлхий даяар урлахуйн үйлдвэрлэл болох соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих төрөл бүрийн бодлогыг санаачлан хэрэгжүүлж, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох, бүтээлч авьяас билгийг нөхөн сэргээгдэх нөөц байдлаар хөгжүүлэх гол салбар гэж үзэж байна.

Манай улсад энэхүү салбарт 11 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, дотоодын нийт бүтээгдэхүүний 1.4 хувийг бүрдүүлж байна. Иймд бүтээлч авьяас чадварыг хөгжүүлж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтцийг сайжруулан, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, экосистемийг боловсронгуй болгох зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан.



УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс бэлтгэсэн хуулийн төслүүдийн  талаарх зарчмын зөрүүтэй 48 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь хуулийн төслийг дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын БСШУС-ын байнгын хороонд шилжүүллээ. Энэхүү хуулийн төсөл нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих чухал ач холбогдолтой бөгөөд салбарын экосистемийг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг тусгасан болно.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
А.Доржханд

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав