Монгол Улсын Засгийн газраас 2023 онд баталсан 437 дугаар тогтоолоор мазаалай баавгайг “Үндэсний бахархалт амьтан” хэмээн зарлаж, түүнийг дотоод болон олон улсын хэмжээнд сурталчлан таниулах бодлого хэрэгжиж байна.

Энэхүү бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай баавгайг хамгаалах цогц ажил” улсын хэмжээнд үе шаттай хэрэгжиж байгаа бөгөөд уг цогц ажлын хамгийн чухал чиглэлүүдийн нэг бол хүүхэд, залуусын боловсролоор дамжуулан мазаалайг таниулах, хамгаалах хандлагыг төлөвшүүлэх хөтөлбөр юм.

БОУАӨЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Байгалийн түүхийн музей, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ болон байгаль орчин, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааны үр дүнд “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайг таниулах” сургалт, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, нийслэлийн 20 гаруй сургуулийн, Техник технологийн политехник коллежийн нийт 10,000 гаруй суралцагчийг хамруулав.

Хөтөлбөрийн хүрээнд музейн боловсролд суурилсан музейн өмнөх – музей дэх – музейн дараах гурван үе шаттай сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулсан таван түвшний сургалтын хөтөлбөр, багшийн зөвлөмж, суралцагчийн хөтөч гарын авлага боловсруулан түгээсэн. Энэ нь боловсрол болон музейн орчныг уялдуулсан цогц арга зүйгээр хүүхэд, залуусыг мазаалай баавгайн экосистемийн ач холбогдол, биологийн олон янз байдлын үнэт зүйлд танин мэдүүлэхэд чиглэсэн юм.

Хөтөлбөрийн үр дүнд:

•    Сурагчид мазаалай баавгай болон Монгол орны ховор, нэн ховор амьтдын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээлэлтэй болж, биологийн олон янз байдлын үнэ цэнийг ойлгоно.

•    Экосистемийн ач холбогдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх ойлголт гүнзгийрч, байгаль хамгаалах зөв хандлага төлөвшинө.

•    Хүүхэд, залуусын байгаль хамгаалах үйл хэрэгт оролцоо, идэвх санаачилга нэмэгдэж, иргэний нийгмийн хариуцлагыг ухамсарлана.

•    Ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагаанд тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа бодитоор тусгагдаж, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжнө.

•    Экологийн боловсрол болон тогтвортой хөгжлийн боловсролын тогтолцоо сайжирч, төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулна. 

Танхимын сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагаатай хослуулан зохион байгуулсан энэхүү арга зүйг улсын хэмжээнд бусад сургуулиудад нэвтрүүлэх бүрэн боломжтой юм.

БОУАӨЯ цаашид энэхүү хөтөлбөрийг улс орон даяар үе шаттай өргөжүүлж, бүх аймаг, сумын сургуулийн хүүхдүүдийг хамруулах зорилт тавиад байна. Мазаалай баавгай бол Монголын биологийн олон янз байдлын бэлгэдэл бөгөөд түүнийг хамгаалах үйлсэд хүүхэд бүрийн оролцоо чухал гэдгийг салбарын сайд тэмдэглэв.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав