Утга зохиолын хүрээнд Момо багш хэмээн алдаршсан хэл бичгийн ухааны доктор, зохиолч, яруу найрагч, судлаач Пүрэвхүүгийн Батхуяг агсны 50 дахь номын нээлт, “Залбирал” уран зураг, яруу найрагчдын гар бичмэлийн үзэсгэлэн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг П.Батхуяг агсны шавь, яруу найрагч “Болор цом” наадмын эзэн С.Начин санаачлан, олны хүртээл болгож байгаа ажээ. 

Тэрбээр олон залууст урам зориг өгч, уран зохиолын оньсон тоглоомыг шавь нартайгаа тайлж тоглодог, биширмээр хөдөлмөрч зохиолч байсан юм. Түүний “М.Ширчинсүрэнгийн яруу найргийн төрөл зүйл уран чадварын асуудал” гэх 1998 онд хамгаалсан магистрын ажил нь бичигдсэн цагаасаа 26 жилийн дараагаар уншигчдын гарт анхлан хүрч буй нь энэ.

“Залбирал” үзэсгэлэн энэ сарын 23-ныг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд үргэлжлэн гарна. Ийнхүү үзэсгэлэнгийн фото сурвалжилгыг хүргэж байна. 





 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав