Тейлор Свифт дахин нэг шинэ рекорд тогтоолоо.
Энэ удаа "Fortnight" дуучин 2024 оны Billboard Music Awards (BBMA) шагнал гардуулах ёслолд хамгийн олон удаа шагнал авсан уран бүтээлч болж түүхэнд нэрээ бичүүллээ. Тэрээр 49 шагналаар BBMA-ийн хамгийн олон шагналтай уран бүтээлч болоод байна.
Свифт тус арга хэмжээнд нийт 10 шагнал авсан бөгөөд түүний шагналын ангиллууд нь Top Artist, Top Female Artist, Top Billboard 200 Artist, Top Hot 100 Artist, Hot 100 Songwriter, Top Streaming Songs Artist болон Top Billboard 200 багтжээ.
Уг нь Свифт болон Дрейк 39 шагналтай тэнцүү байсан бол энэ удаа Дрейк гурван шагнал авч, нийт 42 шагналтай болсон байна.
Свифт тайзан дээр хэлсэн үгэндээ: "Та бүхний хувьд миний бүтээсэн зүйлсийг үнэлж, миний хөгжмийг тийм их анхаарч байгаад би үнэхээр талархаж байна" гэсэн байна.
Мөн түүний 35 насны төрсөн өдөр энэ Баасан гарагт тохиож байгааг дурдаад, үгээ дуусгахдаа “Энэ бол надад өгч болох хамгийн сайхан төрсөн өдрийн бэлэг” гэж нэмж хэлэв.
Грэмми шагналт Свифт сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2022 оноос хойш Billboard-ийн чартыг давамгайлж байгаа юм.
2022 онд тэрээр “Midnights” цомгоос гарсан дуунуудаараа Billboard Hot 100-ийн топ 10 бүх дугаарыг эзэлсэн анхны уран бүтээлч болсон. Харин энэ оны эхээр, “The Tortured Poets Department” гарснаас хойш тэр өөрийнхөө рекордыг эвдэж, Hot 100-ийн 14 дугаарыг тэргүүлсэн.
“TTPD” цомог нь Billboard 200-ийн альбомын жагсаалтад 16 долоо хоногт 1-р байр эзэлсэн нь түүний бусад цомогуудаас хамгийн удаан хугацаагаар тэргүүлсэн амжилт юм. Мөн, хөгжмийн чартын сайтаас мэдээлснээр, 2023 онд тэрээр нэгэн цагт топ 10-д таван цомогтойгоо орж байсан цорын ганц амьд уран бүтээлч болсон.
Billboard Music Awards шагнал гардуулах ёслол FOX телевизээр шууд нэвтрүүлэгээр дамжин, инээдмийн жүжигчин, жүжигчин Мишель Бутөү ёслолын хөтлөгчөөр ажилласан. Хөгжмийн үзүүлбэрүүдэд Coldplay, Linkin Park, Shaboozey болон бусад олон уран бүтээлчид оролцсон байна.