Сэлэнгэ аймгийн Ерөө, Хэнтий аймгийн Батширээт сумдад гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа.
Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэрт тавдугаар сарын 21-ний өдөр гарсан түймрийг өчигдөр 09:05 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” ТХГ-ын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн байна. Ерөө суманд гарсан түймэрт урьдчилсан байдлаар 56.16 га талбай өртжээ.
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Бодончийн даваа” гэдэг газар тавдугаар сарын 26-ны өдөр гарсан түймрийг зургаадугаар сарын 1-ний өдрийн 12:55 цагт түймрийг бүрэн унтрааж, "Хан Хэнтий" ТХГ-ын Батширээт сум хариуцсан даргад хүлээлгэн өгсөн байна. Түймэрт урьдчилсан байдлаар 25.76 га талбай өртжээ.