Хятадын “Нежа 2: Луугийн хааныг байлдан дагуулсан” хүүхэлдэйн кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой бүтээлийн жагсаалтын тавдугаарт бичигдлээ. “Deadline”-ийн мэдээлснээр “Нежа 2” хүүхэлдэйн кино дэлхийн кинотеатруудаас олсон орлого 2.085 тэрбум доллараас давжээ. Энэ нь 2.071 тэрбумыг цуглуулсан “Оддын дайн: Хүч эргэн сэргэсэн нь” киног давсан амжилт юм. 

Хятадын хүүхэлдэйн кино зөвхөн дотоодын зах зээлээс 15.2 тэрбум юань (одоогийн ханшаар 2.1 тэрбум ам. доллар) олсон юм.  Мөн 2025 оны дэлхийн киноны ганц зах зээлд хамгийн өндөр тасалбарын орлогын рекордыг тогтоосон киногоор тодроод байгаа юм. Өмнө нь “Нэжа 2″ кино нь дараалан олон дээд амжилт тогтоож, дэлхийн хэмжээний хүүхэлдэйн киноны тасалбарын орлогын жагсаалтын эхний хоёрдугаарт бичигдэж, тасалбарын орлогоор 10 тэрбум юанийг давсан Хятадын болон Азийн анхны кино болсон юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав