Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнгөрсөн наймдугаар сараас багш нарын цалинг 50 хувиар нэмэх шаардлагыг Боловсролын яам, Засгийн газарт хүргүүлсэн байдаг.
Улмаар Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийхдээ өнөөдрөөс ажил хаяхаа мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлэн орон даяар хугацаагаа ажил хаяж байгаагаа зарлалаа. Өнөөдөр улсын сургуулийн сурагчид гэртээ өнжиж, багш нар сургууль дээрээ сурагчдад хичээл заахгүйгээр эсэргүүцлээ илэрхийлэх аж. Ажил хаялтад ерөнхий боловсролын сургуулиас гадна их, дээд сургууль, цэцэрлэгийн багш нар оролцож байна.
Багш, эмч нарын цалин болон тэтгэврийн нэмэгдүүлэхэд 830 тэрбум төгрөгийг төсөвт шаардлагатай. Энэ мөнгийг төсөвлөж, тодорхой хувиар нэмэгдүүлэх саналыг Засгийн газраас гаргаад буй. Багш нар шударга цалин, урамшуулал, нийгмийн болон мэргэжлийн үүргийг хүндэтгэх, системийн шинэчлэл ба нийгмийн шударга ёсыг шаардаж байгаа ажээ.
Засгийн газраас өчигдрийн хуралдаанаар багш нарын цалинг 20 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн ч үүнийг шийдэл биш гэж үзэн ажил хаялтаа эхлүүлж байгаа юм байна.
Ташрамд дурдахад, ажил хаялтад нэгдээгүй, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж буй сургууль, цэцэрлэг ч цөөнгүй байгаа юм.