Сэтгүүлч Б.Ганчимэгийн ээлжит нэгэн “хадаас” ярилцлага манай энэ дугаарын ковероор сонгогдсон юм.
Манай зочин бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Хүний Гавьяат эмч, Анагаахын Шинжлэх Ухааны доктор, профессор Оргойн Сэргэлэн.
Тэр бол Монгол Улсад анх удаа хүний биед элэг шилжүүлэн суулгах мэс засал, оношилгоо, эмчилгээний арга барилуудыг нэвтрүүлэх ажлыг удирдан явуулж нутагшуулсан, манай анагаахын салбарын домог болсон зүтгэлтний нэг юм. Тэр мөн дэлхийн шилдэг таван мэс засалчийн нэгээр шалгарсан гайхалтай мэс засалч.
Тэрбээр Америкийн мэс заслын коллежийн (ACS) хүндэт гишүүн бөгөөд эдүгээ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагчаар ажиллаж байна.
Түүний ярилцлагын онцлох ишлэлүүдээс та бүхэнд хүргэж байна. Үнэндээ сэтгүүл маань дөнгөж хэвлэгдэж байгаа болохоор бид зочныхоо яриаг тэр чигээр нь цацчих боломж алга. Энэ ярилцлага бол бүхэлдээ тэр нарийн мэс заслын тухай анх удаа дэлгэрэнгүй тайлбарласан , дэлхийн болон монголын анагаах ухааны хөгжил, одоогийн манай улсын байгаа байдал, хүрсэн түвшин, хувь мэс засалчийн туулж яваа эгэл биш амьдрал гээд өргөн цар хүрээг хамарч ярилцсан том хэмжээний ярилцлага билээ.
Та бүхэн манай дугаараас олон сайхан бүтээлүүдийг унших болно. Хүргэлтээр захиалан авч уншаарай.
***
Өнөөдөр дэлхий дахинд үүдэл эсээс нь элэг, бөөр, бусад эрхтэн ургуулах лабораторийн үйл ажиллагаа явагдаж байна. Гэтэл бидэнд эрхтний банк ч алга...
Зүгээр нэг элэг тайрах хагалгаатай харьцуулшгүй. Тийм учраас энэ түвшинд хүрч хүч сорино гэсэн хүн бусад бүх зүйлээ мартаж байж, хүний амь насыг аврах үйл хэрэгт өөрийгөө зориулж амьдарна.
***
Нэгдүгээрт, мэс засалч хүн өвчтөнөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Энэ бол нэг номерын асуудал. Хоёрдугаарт, хийж байгаа ажлаараа PR хийдэггүй байх ёстой. Өөрөөр хэлбэл тийм зүйлд цагаа зарцуулахгүй хэмжээний үзэл санаатай байх ёстой гэсэн үг.
Мэргэжлийн зорилго тэмүүлэл, багийнхны ур чадвар, хөгжлөөс илүү нэр алдар, эрх мэдэл мэтэд тэмүүлсэн сэтгэхүйтэй эмч эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа руу ороод ч хэрэггүй.
***
Элэг шилжлүүлэн суулгах хагалгаа 2011 онд анх хийгдэж эхэлсэн. Үүнээс хойш 10 гаруй жил л болж байна. Энэ залуу салбарын тухай ард түмэндээ ойлгуулахгүй бол цаашдаа энэ салбар хөгжихөд илүү их бэрхшээл учрах юм байна.
***
Жил хүлээж байтал энгийн эрэмбээр эрэмблэгдсэн хүн маань улаан эрэмбэ рүү шилжчихдэг. Энэ бол цаг нартай өрсөлдөж явагддаг хүнд өвчин.
***
“Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн барилга яагаад зогсов. Улсынхаа хүн ардын эрүүл мэндийн ийм тулгамдсан асуудлыг ингээд зогсооно гэдэгт итгэхгүй байна. Үнэхээр гунигтай байна.
***
Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгуулах гээд 500 гаруй хүн хүлээж байна.
***
Амьдралын чанар нь байхгүй болчихсон, бүх эрхтэн нь муудаад эцсийн шатандаа орчихсон, амьдрах хоногийн тоо нь хязгаартай болчихсон хүмүүст бид эрхтэн шилжүүлэн суулгадаг.
Энэ олон аврал эрсэн хүмүүсийг бид яах вэ. Эцсийн цэг нь бид нар дээр л хатгаастай байна шүү дээ.
***
Зүрх зогсоод таван минут болчихсон л бол эрхтэн авах шаардлага хангахгүй болдог.
***
Тархины үхэлтэй донорын хувьд тархины амин чухал хэсгүүдийн үйл ажиллагаа нь бүрэн зогссон эргэж сэргэхгүй тохиолдолд л ар гэрээс нь зөвшөөрөл авдаг.
***
Ар гэрийнхэн нь зөвшөөрвөл эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах алба багууд руу мэдээлнэ. Тэдэн настай, тийм хүн эрхтний донор болохоор зөвшөөрөгдлөө гэдэг чиглэл өгсний дараа багууд ажиллаж эхэлдэг.
***
Хүлээгдэж буй өвчтөнүүддээ бөөр бол эдийн тохироог, элэг бол цусны бүлгийн тохироо болон бусад бүх үзүүлэлтийг богино хугацаанд тодорхойлно. Тэгээд хамгийн хүнд байгаа, хамгийн залуу хүнээ өвчтөнүүд дундаасаа дуудаж эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа хийгддэг.
***
Мэдэхгүй зүйл дээрээ хоёр талцаад хэрэлдээд байна.
***
Манай улсад одоо л “ Хэрэв надад ямар нэгэн гэнэтийн, золгүй тохиолдол үүсвэл би эрхтнээ бусад өвдөж зовсон хүмүүст шилжүүлнэ, хандивлана” гэсэн гэрээслэл бичиж байгаа залуучууд гарч ирж байна.
***
Солонгос, Герман, АНУ шиг тоног төхөөрөмж, ажиллах нөхцөл, цалин хангамж байхгүй ч бид нар ур чадвараар дэлхийгээс хоцроогүй.
***
Эхний элэг шилжүүлэн суулгасан хүүхэд өнөөдөр өндөр сайхан залуу болчихсон. Дөрвөн настай мэс засалд орж байсан одоо 14 настай болсон байна. Бид нар хараад өхөөрдөөд л, баярлаад л явж байдаг.
***
Эс эдийн банк байхгүйгээс, бид тархины үхэлтэй донороос судсыг нь авсан ч 14 хоног л хадгалж болдог. Тэгэхээр бид 14 хоног хадгалж байгаад дараагийн элэг солиулах нэг юм уу хоёр хүнд л тэр судсыг ашигладаг. Эдийн банктай бол тэр судсыг сар хадгалах боломжтой.
П.Батчулуун эмчтэй холбоотой энэ асуудал гарснаар манай эрүүл мэндийн салбарт, эмч нар бидэнд асар их айдас, сэтгэл санааны цохилт өгч байна.
***
Анхнаасаа ард түмний дунд буруу ойлголт төрүүлсэн. Мэдээлэл цацах өнгө, өнцөг нь анхнаасаа ийм зорилготой гэмээр явсан. Дөнгөж хөл дээрээ тогтож ядаж байгаа эрхтэн шилжүүлэн суулгах энэ салбарыг уналтанд оруулах хэмжээний дайралт боллоо.
***
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улс шиг эдийн засгийн хувьд хязгаарлагдмал оронд тэр болгон ийм хэмжээнд хөгжөөд байдаг шинжлэх ухаан биш.
***
Тэр цагаас эхлээд би П.Батчулуун эмчтэй нэг тасагт ажиллаж, өвчтөний амь насыг авран хамгаалах үйлсэд, эх орныхоо анагаах ухааны салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахын төлөө зүтгэж ирсэн.
***
Нэгт, хүн арддаа мэдээлэл дутуу өгсний балаг. Хоёрт, тухайн зөвшөөрөл авсан бичиг дээр элэг, бөөр, судас, шөрмөс гэсэн үг бичигдсэн байгаа. Энэ төрлийн бүх баримт дандаа бичгээр үйлдэгддэг. Тэр баримт дээр элэг, бөөр, шөрмөс гэсэн гурван үг байгаа. Би тэр бичгийг харсан.
***
Шинжлэх ухаанаа хөгжүүлэхийн хэрээр улам нарийн асуудлуудтай нүүр тулна.
***
Ийм их нарийн процесс явагддаг, олон хүний хөлс хүч ордог ажил учраас бидэнд ард иргэдэд ойлголт өгөх чиглэлээр ажиллах ямар ч боломж байхгүй. Бид шүүхийг буруу шийдлээ гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар тэр шийдвэрт санал өгөх эрхтэй хүмүүс биш. Бид бол эмч нар.
Сурвалжлагч шөрмөсийг дангаар нь авдаг гэж ном сэтгүүлд бичсэн байна гэж эмч хүнээс асуусан байсан. Тэр бол дээр үеийн явдал. Дээр үед дангаар нь авдаг байсан. Шөрмөсийг шөрмөстэй залгахаар тасарчихаад байдаг учраас тэр процесс судалгаагаар батлагдаад ястай нь авъя гэдэг удирдамж орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд бий болсон. Энэ удирдамжаар манай улс явж байгаа.
***
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг гэдэг бол агуу тасаг. Тэр агуу тасаг байсан тулдаа хамт олны хүчээр амьд гарсан. Зүрх нь 16 минут зогссон. П.Батчулуун эмч бол эрүүл мэндээ энэ шинжлэх ухаанд өгчихсөн хүн.
***
П.Батчулуун маань манай элэг шилжүүлэн суулгах багийн нэг эс, эд нь. Яагаад вэ гэвэл элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийх үед ч гэсэн манай Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн үндсэн гишүүн байсан. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах төвийн алба байгууллагдаад, П.Батчулууны эрүүл мэндийн асуудал ийм төвөгтэй хэцүү байсан учраас цаашдаа мэс засал хийх боломж нь эрүүл мэнд талаасаа хязгаарлагдсан.