Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийж, зөвлөмжийг хүргэлээ.

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Томуугийн вирусын идэвхжил нь манай улсад төдийгүй Америк болон Азийн орнуудад эрчтэй нэмэгдэж,  өмнөх үеүдтэй харьцуулахад улирлын босго үзүүлэлтийг хэдийнэ давжээ. 2023 оны 49 дэх долоо хоногийн мэдээгээр амбултороор нийт 274.000 хүн үйлчлүүлсний 19.484 тохиолдол нь томуу, томуу төст өвчний тохиолдол байгаа нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй 2.300 хүүхэд байгаа ба өмнөх долоо хоногтой харьцуулахад 500 хүүхдээр нэмэгджээ. Энэхүү үзүүлэлт нь 0-5 насны хүүхдүүдийн дунд өвчлөл эрсдэл өндөртэй байгааг харуулж байна. Үүнтэй холбоотойгоор хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах чиглэлээр эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа аж.

 

Томуугийн өвчлөлийн онцлог болон түүнээс урьдчилан сэргийлэх зөвлөмж мэдээллийг Ерөнхий эмч Т.Навчаа хүргэлээ.

Тэрбээр: “Томуу бол урьдчилан сэргийлэх боломжтой өвчин. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулснаар өвчлөхгүй байх болон хөнгөн тусаад эдгэх боломжтой. Томуу огцом эхэлж, өндөр халуурдаг. Мөн бусад өвчлөлүүдээс толгой, хоолой, яс, булчингийн өвдөлт ихтэй байдгаараа ялгаатай. Хоолны дуршил буурдаг учир усгүйжилт, шингэн дутагдлын шинжүүд илэрнэ. Мөн бага насны хүүхдэд уушигны бус шинжүүд давхар илэрч болно. Үүнд ханиалга, хамар битүүрэхээс гадна суулгалтын шинж ч илэрдэг. Тиймээс гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 болон түүнээс өндөр, гурван сараас дээш насны хүүхэд 38.5 болон түүнээс дээш халуурсан тохиолдолд яаралтай эмчид хандахын зөвлөе. Харин 38.5-аас бага халуурбал гэрийн нөхцөлд гурав хоног харзнах шаардлагатай” хэмээв.

 

Мөн бага ангийн хүүхдүүдийг цахимаар хичээллүүлж байгаатай холбоотойгоор эцэг эхчүүдийг нь цахимаар ажиллуулах саналыг хүргүүлж байгаа юм байна.

Уг мэдээллийн үеэр гэрээр эмчлэх, урьдчилан сэргийлэх чиглэлийн ахуйн зөвлөмжүүдийг өгсөн юм. Үүнд, харшлийн эмүүдийг дангаар нь хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байхыг анхааруулж, хүнсэндээ сонгино, сармис хэрэглэхийг зөвлөж байв. Тус ногоонууд нь вирус, нянг устгах бодис агуулсан байдаг тул бүх насны хүмүүст хэрэглэхэд зохимжтой. Аньс, чацаргана зэрэг жимсүүд нь антиоксидиант агуулдаг учир хатгалгаа, томууны үед өндөр ач холбогдолтой. Мөн аарц, адууны мах зэрэг уураг ихтэй хүнс хэрэглэх нь дархлаа тогтолцоонд чухал шаардлагатай байдаг. Түүнчлэн ахуйн ариутгал, халдваргүйжүүлэлтийг орон гэр болон сургууль цэцэрлэгүүдэд тогтмол хийхийг зөвлөж байна.

Сүүлийн гурван долоо хоногийн хувьд томуугийн идэвхжил огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор эрсдэлт бүлэг болох таваас доош, 65-аас дээш насныханд зориулсан томуугийн вакцин улсын хэмжээнд 90-ээс дээш хувьтай хийгдэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
О.Нинж

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав