УИХ-ын чуулганы нэгдсэн хуралднаараа Ерөнхийлөгчийн 2025 оны төвсийн тухай хууль болон бусад дагалдах хуулиудад тавьсан хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжсэн тохиолдолд хүлээж авсанд тооцдог. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн хоригийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос дээш нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Өмнө нь Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь зургаан удаа хориг тавьж байсан ч өнөөдрийнх шиг нэг ч удаа хүлээж авсан тохиолдолд гарч байгаагүй ажээ. Харин хэсэгчлэн тавьсан гурван хоригийнх нь нэгигй хүлээн авч байжээ. Төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг УИХ хүлээж авсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй учраас энэ удаад хоригийг хүлээж авсантай холбоотойгоор төсвийг дахин хэлэлцэхдээ ямар дэгээр хэлэлцэх нь тодорхой бус байна. 

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр үүнийг УИХ-ын гишүүд их онцолж байлаа. Харин УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж энэ талаар тайлбар хэлэхдээ "Төсвийг дахин хэлэлцэж эхлэхээсээ өмнө дэгээ тодорхой болгох шаардлага үүсэж байна. Тиймээс тогтоолоор нэг удаагийн дэгийн хууль батлаад дараа нь төсвөө хэлэлцэх ёстой" гэлээ. Үүнээс үзвэл УИХ ирэх долоо хоногт 2025 оны төсвөө дахин хэлэлцэхээсээ өмнө нэг удаагийн дэгийн хууль батлах шаардлагатай болж байна.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав