Энэ бол таны, бяцхан үрсийн оролцоотой бүтэх тийм ид шидтэй үлгэр. Хүүхдийн зурагт номын зохиолч А.Даваасүрэнгийн “Цасан охины нууц” хэмээх бүтээл нь домог хэрхэн үүсэж, тэдгээр нь бусдын аж төрөхүйтэй ямар шугамаар харгалдаж байдаг талаарх өргөн цар хүрээтэй сэдвийг ч хөнджээ. 

Үүнээс гадна номын гол дүр нь монгол өвлийн өвгөн агаад мөнөөх дүрийг тодотгох бусад орны өвлийн өвгөний дүрүүд ч гарна. Хамгийн гол нь өвлийн өвгөний туслах бүтэлгүй ч гэмээр Бөхөнгийн адал явдлыг сайхан сэтгэлт охины сэтгэл уярам түүхээр үргэлжлүүлэн сүлжиж, зохиолынхоо өгүүлэмжийг чадмаг гэгч сүлжээ.

Зохиолын үйл явдал нь эх оронд минь идэр ес айлчилдаг тэр өдрөөс эхлэх агаад Өвлийн өвгөний туслах бөхөн бөн бөн шогшуулсаар хүүхэд бүрийг захидлыг цуглуулж явахдаа сайхан сэтгэлт нэгэн охинтой таарснаар хүн бүрийн сэтгэлд шинэ жилийн баярын оройн шидэт үлгэрийг амилуулах түүх эхэлдэг. 

Тэр түүхээс цасан охины нууцыг мэдэж авахаас гадна бяцхан аваахайнууд болон Бөхөнтэй хамт хүүхэд бүрд аз жаргалыг түгээхээр бэлэг ууталж, адал явдлын замд гарахдаа бэлдээрэй.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав