Стандарт, хэмжил зүйн газар есдүгээр сарын 8-9-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх арга зүйн заавар MNS ISO 21001:2021” болон “Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар MNS ISO 19011:2020” стандартын талаарх сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын хүрээнд ISO 21001:2021 стандартын үндсэн ойлголт, шинэчлэлийн талаарх мэдээлэл чанарын менежментийн тогтолцооны гол арга хэрэгслүүд, тухайлбал:
1. Үйл явцын хандлага
2. Байнгын сайжруулалтын мөчлөг (PDCA)
3. Эрсдэлд суурилсан сэтгэлгээ гэсэн сэдвүүдийг хамарч сургалт зохион байгуулагдлаа.
Уг сургалтад нийт 84 дэмжих багийн гишүүн, багш, ажилтан хамрагдан, “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо – MNS ISO 21001:2021” стандартын талаарх мэдлэг, ойлголтоо баталгаажууллаа.









