Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд нэр нь тод томруунаар бичигдсэн гайхалтай хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ.
“Монгол хүн” цувралын энэ дугаарт Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга, Олимпын мөнгөн медальт, чөлөөт бөхийн дэлхийн аварга, XX зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэгч Х.Баянмөнхийн тухай өгүүллээ. Бяцхан хүү домогт бөх болсон нь зөвхөн бяр чадлынх бус эрдэм ухааны хүч билээ. Түүний бүтээсэн энгүй түүхийг энэ номоос уншаарай.