Энэ ном чухамдаа үхлийн хилийг давсан эр зориг, үнэнч нөхөрлөлийн туйлын жишээ болсон бүтээл билээ. Ж.Р.Р.Толкин үлгэр доторх хамгийн гол өгүүлэмжийг өөрийн хосгүй хэлний мэдлэг, уран төсөөллийн гайхамшигтай хослуулнаар үүх түүх, домгийн ертөнцийг уран сайхны түвшинд шинэчлэн бүтээсэн юм. 

Уншигч танаа өргөн барьж буй “Хоёр аранга” хэмээх эл ном нь Ж.Р.Р.Толкины “Бөгжний эзэн” цувралын хоёрдугаар дэвтэр бөгөөд “Бөгжний Барилдлага” номын шууд үргэлжлэл юм. Эхний дэвтэр уншигч биднийг Тонж бэлзгийг Үйлийн гавт аваачин устгах чухал үүргийг хүлээсэн бөгжний барилдлагын гишүүдтэй танилцуулдаг. Санаанд оромгүй аялалын түүх, айдас, эр зоригийн эн тэнцүү хүч бяцхан хоббитуудын дотор хэрхэн хуралдаж, аюултай замаас чөлөөлөн амар тайванд хүргэх анд нөхөд ямагт итгэл найдварын гэгээ болон тосдог болохыг тус номоос уншсан билээ. Харин дэд дэвтэрт нөхөрлөл, үнэнч шударга зангаараа холбогдож хүнд хэцүүг туулах даалгавар хүлээн авсан бөгжний барилдлага дийлдэшгүй, бузар муутай нүүрэлдсэнээр тарж бутран гишүүн тус бүр өөрсдийн туулах ёстой сорилт, бэрхшээлтэй тулгарна.

“Хоёр аранга” нь өмнөх номын төгсгөлөөс шууд үргэлжилж, хоёр талд өрнөх түүхийг хүүрнэдэг. Арагорн, Леголас, Гимли нар Роханы уудам талаар олзлогдсон нөхдөө хайн цуцаж унатлаа нэхэн бэдрэх бол, Фродо, Сэм хоёр амь насаа дэнчин тавьж алхам тутамд аюулын салхи өөдөөс нь үлээх Мордорын газар нутаг руу нэвтрэхээр оролддог.  

Энэ бол хамгийн бяцхан ард хамгийн хүнд ачааг үүрэн харанхуйн эсрэг зогсож буйг өгүүлэх, туульсийн олон талын өвөрмөц шинжийг баяжуулан урласан хүүрнэл агаад элдэв шидтэний зугаа наадгай төдийхөн түүх бус юм. Харин хүн хоорондын харилцаа, нөхөрлөлийн хүч, бусдын төлөө өөрийгөө золиослохын утга учрыг уншигч авхай таны бие сэтгэл, билэг оюунд сэрүүлэх болно. 

Толкины бүтээсэн энэхүү ертөнц биднийг өдгөө ч өөртөө шимтэн дурлуулсаар байгаа хийгээд нэгэнт бүхнийг залгисан хар бараан цагт ч итгэл найдвар ямагт оршсоор байдгийг үргэлж сануулдаг билээ.


Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав