Иргэд эмнэлэгт хэвтэн үйлчлүүлэх үедээ эм болон тариаг өөрийн зардлаар авсан бол Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газарт хандаж, нөхөн олговор авах боломжтой.
Мөн хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийн хангалт дутуу, сав, баглаа боодолгүй, хаяглалт, тэмдэглэгээг хийлгүй даатгуулагчид олгосон бол энэ нь зөрчилд тооцогдоно. Үүнээс гадна үнийн хөнгөлөлт үзүүлэхэд баримтлах эмийн үнийн дээд хязгаараас хэтрүүлэн даатгуулагчаас илүү төлбөр авсан, даатгуулагчид хөнгөлөлттэй эм олгохдоо хэрэглэх арга, хадгалах нөхцөл, зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгөөгүй бол иргэн ЭМДЕГ-т 1800-1363 утсаар хандах боломжтой юм.