"A Brand New Life", “The Man from Nowhere”, “The Neighbors” кинонд тоглосноороо алдартай БНСУ-ын жүжигчин Ким Сэ Рон ням гарагт /2025.02.16/ гэртээ нас барсан байдалтай олдсон хэмээн цагдаа нар мэдэгджээ. Түүнтэй уулзахаар төлөвлөж байсан найз нь гэрт нь очихдоо амьсгал хураасан байсныг олсон байна.
Цагдаагийн газраас мэдэгдэл хийхдээ “Одоогоор бид гаднын нөлөө болон гэрт хүн нэвтэрсэн зүйл л илрүүлээгүй. Гэхдээ нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа” гэв.
Ким Сэ Рон багаасаа жүжигчний карьераа эхлүүлж, өөрийн орны кино наадмуудаас шилдэг жүжигчин, шилдэг эмэгтэй гол дүрийн шагналууд хүртэж байсан билээ.