Үгсийн шид, уулсын зүүд, үүдэн бий болсон нь төрмөл зөнтэй нь хамт бүрэлдэж эхэлсэн шиг сэтгэлийн хөндүүрлэл, хэн бүхэнд хүсэх сайхан сэтгэлийн дулаан... Яруу найрагч М.Дэвээжаргалын “Ужиг хүслийн тэмдэг” шүлгийн түүвэрт цөм бий. 

Тэрээр МУИС-ын Утга зохиолын ажилтны ангийг төгссөн бөгөөд “Загасны сормуус” (2019) шүлгийн түүвэр, “Тэнгэрт хөөрөх цаасан шувуу” хүүхдийн зурагт ном (2023) хэвлүүлснээс гадна “Дөт” (2020), “Зүймэл улирал” (2024) зэрэг антологт шүлгүүд нь хэвлэгджээ. 

Яруу найргийг уншигч бүр өөрийнхөө мэдэрч, зарим нь бусдыг, зарим нь өөрийгөө илүүтэй анзаардаг. Хамгийн гол нь М.Дэвээжаргалын шүлгүүд аж төрөхүйгээс олж авсан үнэн мэдрэмж, хайрын тунгалаг шаналал, түүнийхээ буулганд даруулаагүй зоримог илэрхийлэл, сул үггүй үгсийн хэмнэл, дүрслэлийн нарийн мэдрэмжүүдээрээ онцлог ажээ. 

“Ужиг” хэмээх үг наазгай гэх утгыг илэрхийлдэг. Гэтэл хүний дотор үргэлжид бугшсан, хэзээд л тэндээ оршсоор байх тэрхүү удаан, наазгай тэмдэг нь яруу найраг, үгсийн шид дотор мөнхөд үлдэх чин хүслийн илэрхийлэл юм сан уу хэмээн бодоход хүргэнэ. Ингээд уншигчдадаа тус түүврээс нэгэн шүлгийг онцлон хүргэж байна. 

Зангираад байгаа сэтгэлийг 
Задгайлан алхахад хань болдог
Дуу шиг хүний үр болоорой, та

Санааны манан сарниад ирэхээр 
Салхины нурууг даган бөхийдөг
Намар шиг хүний үр болоорой, та

Дагжим ч гэлээ, амьдралд хайртай
Дахиад төрсөн ч харамсахгүй гэдэг
Хавар шиг хүний үр болоорой, та

Дуу мэт
Намар мэт
Хавар мэт хүн болоход минь
Та миний үр болоорой.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав