Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны гурван, объектын гал түймрийн 32 дуудлага бүртгэгдэв.
Энэ дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 20 иргэний аюулгүй байдлыг ханган, 2.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Дуудлага мэдээллийн дийлэнхийг гэр хорооллын айл өрхийн өвөл, зуны сууц, хогийн суваг, хогийн цэг, автомашин шатсан дуудлага эзэлж байна. Иймд гэр хорооллын айл өрх галлагааны аюулгүй байдлаа хангаж, яндан, зуухны битүүмжээ шалгаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгахыг ОБЕГ-аас зөвлөлөө.







