31-ний өдөр нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
2025 оны 03-р сарын 30-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -15…-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -4…-9 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.