HBO сувгийн шинэ төсөл болох “Харри Поттер” цувралын гол дүрүүдэд тоглох залуу жүжигчдийг сонгон тодруулснаа тус суваг зарласан байна.
Телевизийн шинэ цувралд Харри Поттерын дүрд жүжигчин Доминик Маклафлин, Хермиона Грейнжерын дүрд жүжигчин Арабелла Стэнтон, Рон Визлигийн дүрд жүжигчин Алистейр Стаут нар тоглохоор болжээ.
Гол дүрийн жүжигчдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн жил зарлан эхлүүлж байсан бөгөөд шалгаруулалтад оролцсон 30 мянга гаруй хүүхдээс дээрх гурван жүжигчин сонгогдсон байна.
“Шалгарсан гурван залуу жүжигчид маань гайхалтай авьяас чадвартай, тэдний хамтдаа бүтээсэн ид шидийг дэлхийн үзэгчидтэй хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн тус цувралын ерөнхий продюсер Франческа Гардинер, найруулагч Марк Майлод нарын хамтдаа гаргасан мэдэгдэлд дурьджээ.