Товчилсон агуулга

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагуудын ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.

Сүүлийн жилүүдэд суррон, скүүтер, мопед зэрэг хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэж, үүнтэй холбоотой осол, гэмтэл өсөж байна. Нийслэлийн хэмжээнд эдгээр тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 2024 онд 446 бүртгэгдэж байсан бол 2025 онд 2792 болж нэмэгдсэн бөгөөд 2026 оны эхний долоон сарын байдлаар 1327 тохиолдол бүртгэгджээ.

Иймд холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж, суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хяналт шалгалт хийх, шаардлагатай хязгаарлалт тогтоох, зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхийг чиглэл болголоо.

Мөн эцэг эхчүүдийг насанд хүрээгүй хүүхдэдээ дээрх төрлийн тээврийн хэрэгслийг авч өгөхгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг уриалж, хүүхэд болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг санууллаа.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав