Энэ оны Берлиний кино наадам Германы найруулагч Том Тыкверын “Das Licht” киногоор нээлтээ хийсэн билээ. 

75 удаагийн Берлиний кино наадмын нээлтийн ёслол алдарт Берлинале ордны өмнөх Потсдамер-плац талбайд болсон юм. Ёслолыг жүжигчин, телевизийн хөтлөгч Дезире Нозбуш хөтөлсөн бөгөөд тус наадмын гол шагнал болох Алтан  болон Мөнгөн баавгайн төлөө Ричард Линклейтерийн “Blue Moon”, Мишель Франкогийн “Dreams”, Раду Жудегийн " Kontinental '25", Мэри Бронштейний " If I Had Legs I'd Kick You" зэрэг нийт 19 кино өрсөлдөж шилдгүүдийг тодруулжээ.

Шилдэг киногоор “Dreams(Sex Love)” уран бүтээл шалгарч Норвегийн найруулагч Даг Йохан Хаугред болон продюсер Хэге Хауфф Хваттум, Инвэ Сэтер нар “Алтан баавгай” шагналын эзэн боллоо. 

Харин “Мөнгөн баавгай” шагналыг “The Blue Trail” киногоороо Бразилийн найруулагч Габриэль Маскаро хүртлээ. Мөн шилдэг найруулагчид олгодог тус шагналыг “Living The Landбүтээлээрээ хятадын найруулагч Хуо Мэнг хүртсэн юм.

Шүүгчдийн нэрэмжит “Мөнгөн баавгай”-г найруулагч Иван Фондын “The Message” бүтээлд олгожээ. 

Шилдэг кино зохиол: 

“Континентал 25”, Раду Жуде

Шилдэг баримтат бүтээл: 

"Holding Liat", найруулагч Брэндон Крамер, продюсер Лэнс Крамер.

Богино хэмжээний шилдэг бүтээл:

Ordinary Life”, найруулагч Ёрико Мизушири. 

Богино хэмжээний шилдэг бүтээл: (баримтат)

Lloyd Wong, Unfinished”, найруулагч Лесли Локси Чан.

Шилдэг гол дүр: 

If Had Legds I’d Kick You”, жүжигчин Роуз Бирн

Шилдэг туслах дүр: 

Blue Moon”, Эндрю Скотт. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав