Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан "Нэг улс-Нэгдсэн стандарт" хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
”Нэг улс-Нэгдсэн стандарт" хөтөлбөрийн зорилго Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн салбарын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийн, цаашдын хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар дэд бүтцийг сайжруулж, салбар дундын уялдаа холбоо, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хэмжлийн үнэн зөв нэгдмэл байдлыг хангаж иргэдийн амьдралыг дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа билээ.
Уулзалтын эхэнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ажлын хэсгүүдэд гишүүдэд танилцууллаа.
Мөн "Нэг улс-Нэгдсэн стандарт" хөтөлбөрийг дэд ажлын хэсгийг гаргаж боловсруулсан төслийн эхний хэсгийн тухай мэдээлэл өглөө.
Улмаар Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, "Нэг улс, Нэгдсэн стандарт" хөтөлбөрийг боловсруулах Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, "Нэг улс, Нэгдсэн стандарт" хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Б.Батбямба; “Монгол Улсын Засгийн газрын "2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт" тусгагдсан “Нэг улс-Нэгдсэн стандарт” хөтөлбөрийн стратегийг хэрэгжүүлэх, стандартын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, хэмжил зүйн чадавхыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын ажлыг илүү мэргэжлийн болгох нь чухал" гэдгийг онцоллоо.
Түүнчлэн хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, эмийн хэрэглээ, стратегийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдлыг хангаж, импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг хиймэл оюун ухаан дээр суурилсан нэгдсэн систем рүү шилжүүлэхээр төлөвлөж байгааг дурдлаа.
Цаашид яам, агентлаг, салбар бүр өөрийн бодлого, чиглэл, зорилгоо тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэх бодитой зорилтуудаа нарийвчлан харж, хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатайг чиглэл болголоо.








