Турк Улсын Истанбул хотод болж буй 33 дахь удаагийн ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монголын шигшээ багийн 31 тамирчин, 5 багш оролцлоо.
Энэхүү тэмцэнд Өсвөрийн Дэлхийн Аварга, Их Мастер 14 настай Э.Үүрийнцолмон охин 30 минутад 6.465 цифр цээжлэн алдаагүй санаж дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон. Мөн Олон Улсын Их Мастер О.Наранзул (15 нас) 60 минутад 37,5 багц буюу 1968 ширхэг хөзөр цээжлэн алдаагүй санаж өсвөрийн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоолоо.
Түүнчлэн энэхүү тэмцээнд манай улсын тамирчид 90 медалийн 80-ыг хүртэж, үнэмлэхүй ялалт байгуулаад байна.