Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн учраас ийнхүү хориг тавьж буйг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Үйлстөгөлдөр дөнгөж сая мэдээллээ. Тэгвэл УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжсэн тохиолдолд хүлээж авсанд тооцогдох юм.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд энэ зохиуулалтыг дараахь байдлаар томъёолжээ.

46.5. Энэ хуулийн 46.4-т заасны дагуу илгээсэн хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын таван өдөрт багтаан Монгол Улсын Ерөнхийлөгч тухайн хууль, тогтоолыг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

46.6. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хуулийн 46.5-д заасны дагуу хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжид, ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гуравны хоёр дэмжээгүй бол хоригийг хүлээж авахгүй гэхээр гуравны нэгээс олон буюу 43 гишүүн дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийн хориг хүлээж авагдсанд тооцогдох юм.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав