2024 оны 12-р сарын 11-ний 20 цагаас 12-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна.
Агаарын температур:
Шөнөдөө нутгийн баруун хагаст хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Орхон-Сэлэнгийн бэлчир орчмоор -28...-33 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн нуруу, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -22...-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -12...-17 градус, бусад нутгаар -18…-23 градус, өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна.