Бидний ихэнх хүмүүс 1950-иад онд Парисын абсурд театрын ноён оргил болсон Самюэл Бэккэтийн “Годог хүлээх зуур” жүжгийг мэднэ. Харин “абсурд” гэж яг юу болохыг мэдэх хүн цөөхөн. Уг чанартаа абсурдизм нь оршихуйн тунхаглал экзистенциалистаас үүдэлтэй. Бэккэт Францын сэхээтэн ангийг байлдан дагуулж, нийгэм, улс төрд хүртэл хүчтэй нөлөөлж байсан тус философид гүн гүнзгий орсон нэгэн байлаа.

Гэхдээ утга учиргүйн үзлийг бий болгогчид амьдрал бодитоор хандагчдаас илүү хийсвэрлэх сэтгэлгээний хүчинд эд юмсын жинхэнэ мөн чанарыг нээж байсан гэхэд хилсдэхгүй. Абсурд жүжиг гэх үгс нь латин хэлний тохиромжгүй, утга учиргүй, үймээн самууны гэх олон давхар утгыг агуулдаг. 1955 оны наймдугаар сард “Годог хүлээх зуур” Лондонгийн театрт тавигдсан өдөр уг жүжгийг үзсэн үзэгчдийн ихэнх нь “утга учиргүй” гэх үгсийг л амандаа бувтнан явсан биз ээ.

Зохиолч хүн утга учиргүй юмсыг ч илэрхийлэх үүрэгтэй байдаг тухай Бэккэт өгүүлсэн байдаг. Энэ ч мөн оновчтой утга агуулсан зүйрлэл биш шиг санагдана. Тэр ер нь жүжгээрээ юуг илэрхийлэх гэсэн юм бол оо? Энэ асуултын хариуг дан ганц зохиолыг нь уншиж задлан шинжлэл хийснээр олчих зүйл биш гэдгийг “Black box” театр бидэнд харууллаа.

Үйл ажиллагаа явуулж буй театр бүхэн Шекспирийн жүжгүүдээс урын сандаа оруулаагүй бол театр биш хэмээгддэг. Харин “Годог хүлээх зуур” жүжиг театруудын чансааг сорьдог бүтээл. Тус жүжгийг “Гэгээн муза” наадмын шагналт М.Боролдой найруулж монголын үзэгчдийн хүртээл болгосон нь театрын урлагийн хувьд энэ оны босгон дээрх хамгийн гол онцлох үйл явдал болов. Тус жүжгийн Эстрагоны дүрд “Гэгээн муза” наадмын шагналт жүжигчин Г.Мөнхжаргал бүтээсэн бол Владимирын дүрийг мөн тус наадмын шагналт жүжигчин Д.Оюунзул, Лаккигийн дүрд Ч.Чулуунсүх, Поццогийн дүрд М.Батмагнай, хүүгийн дүрд Г.Есүй нар тогложээ.

 

“Black box” театрын эзэн, “Боролдой” студийн захирал, найруулагч, зураач С.Мягмар ОХУ-д сурч ахуй үедээ уг жүжгийг үзээд “Хэзээ нэгэн цагт эх орондоо тавьж, үзэгчдийн хүртээл болгоно” хэмээн мөрөөдөж явснаа нуусангүй. Хүсэл ёсоор болж хүү нь уг жүжгийг найруулан тавьсан юм. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын зарлигаар бүтээсэн дэлхийн сонгодог 50 ботийн 46 дахь нь “Абсурд театр”. Тус номонд энэ чиглэлийн ноён оргил Арто, Ионэско, Бэккэт нарын жүжгүүд орсон буй. Дуун хөрвүүлэгч Ц.Цэнгэлийн орчуулгаар “Годог хүлээх зуур” нэртэйгээр анх энэ жүжиг уншигчдын хүртээл болсон. Харин найруулагч М.Боролдой тус жүжгийг “Годог хүлээсэн нь” нэрээр шинэчлэн орчуулж тайзнаа тавьсан билээ. Мэдээж уран зохиолын орчуулгыг тайзанд амилуулахад текстийн хувьд зөрүүтэй байсан биз.

Ингээд тасалбараа аваад дотогш оров. “Жинхэнэ абсурд театр” гэж “Black box” театрын зохион байгуулалт, баримал, орчин ахуйг нь тодорхойлж болмоор санагдав. Тайз нь урдаа ямар ч хөшиггүй бөгөөд арын хананд нь асар том хар хөшигүүд унжсан байна. Нийт талбайн ихэнх хэсгийг улаан “дрож” эзлэх ба тайзны наахна талд цөөвтөр тооны хар сандал гурван хэсэгт хуваан байрлуулжээ. Сандал нь торон хийцтэй бөгөөд түүн дээр тавьсан зөөлөн хар өнгийн тавцан дээр үзэгчид сууж жүжгээ үзнэ. Эв хавгүй хөдлөөд байвал өнөөх зөөлөн тавцан нь унаж торон дээр сууж мэднэ.

Ерөөс энэ бүх байдал абсурд жүжгийн нэг хэсэг шиг… Дээр нь театрын эзэн “тамхи татахаас бусдыг хийж болно” гээд хэлчихсэн байдаг. Найруулагч ийнхүү жүжиг нээхийн өмнө намдуухан дуу хоолойгоор ярих нь Эстрагон, Владимир хоёрын нэгэн хэвийн давтамжит өдрүүдийг санагдуулж жүжиг хэдийн эхэлчихсэн мэт сэтгэгдэл төрнө.

Тасалбараа дэлгэж үзлээ. Дээр нь “Годо гэгч хэн бэ? Бурхан уу, эсвэл хүн үү? Хүн төрөлхтнийг аврагч уу? Үхэл үү? Та юу ч бодохгүйгээр өөрийн мэдрэмжид найд!” гэж бичжээ. Энэ зөвлөмжийг дагаад үзэхэд нэг их буруудахгүй санагдлаа. Тэгье. Өөрийнхөө мэдрэмжид найдаад үзье л дээ.

ОНЦЛОХ ШИЙДЭЛ БА ГОГО, ДИДИ НАРЫН ДҮРИЙН ТУХАЙД

Минимал тайзан дээр нүцгэн хус мод байх бөгөөд ёроолоор нь элс асгажээ. Мөнхүү хоёр чулуунаас өөр зүйл үгүй.

Эл алдарт жүжиг хээр талд, замын дэргэд өрнөх ба Эстрагон, Владимир хэмээх хоёр гуйлгачнаар эхэлж, тэд хүн чулуунд хувирах шиг байсан газартаа хөдөлгөөнгүй зогссоноор төгсдөг. Жүжгийн турш хэн хэн нь зогсолтгүй ярих авч хүний чихэнд наалдчихмаар олигтой юм ярихгүй. Үйл явдал, харилцан яриа бүр эхнээсээ давтагдах ч гэлээ Годог хүлээх хүлээлт үргэлжилсээр, үзэгчдийг үл уйдаах үйл явдал өрнөсөөр байх ажгуу. Бас болоогүй тэд бие биенээ Гого, Диди гэж дуудацгаадаг. Уг хоёр нэрийг түргэн түргэн давтаж уншаад байвал сүүлдээ Годо гэсэн үг бүтчих юм шиг…

Эстрагон чулуун дээр суун гутлаа тайлахыг оролдож байгаагаар жүжиг эхэлнэ. Хөл нь нэлдээ шархалсан бололтой, гутлаа тайлах гэж ихэд зовних бөгөөд сугалж дийлэлгүй хөлөө газар зугуухан тавьж амьсгаагаа дарснаа өмнөх үйлдлээ эхнээс нь давтана. Эстрагоныг гутлаа тайлах гэж оролдож суух мөчид Владимир ойр ойрхон алхсаар тайз руу гарч ирээд “Чамайг ирэхгүй л байх гэж бодож байлаа. Чамтай дахин учирч байгаадаа баяртай байна” хэмээнэ.

Нэг гайхмаар зүйл нь Владимир буюу Дидигийн дүрийг эмэгтэй жүжигчин бүтээсэн байв. Толгойдоо бүрх гэхээс илүүтэй тороор сүлжиж хийсэн, том хэмжээтэй улбар шар цэцгийн дэлбээрхүү зүйл хатгасан титэм маягийн малгай өмсчээ. Дэлхийн томоохон театрууд тус дүрүүдийг хоёр эрэгтэй жүжигчнээр тайзанд амилуулдаг бол найруулагч М.Боролдой анх удаа эрэгтэй, эмэгтэй дүрийг бий болгосон зоримог, шийдэл байлаа.

Тус дүрүүдийг задлахад психоанализийн тайлбар шаардлагатай гэж судлаачид үзсэн. Үнэхээр Зигмунд Фрейдийн онолд тулгуурласан тайлбар үнэмшилтэй сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ “таамаг” төдий шинжтэй зүйл гэдгийг би итгэл төгс хэлж чадна.

Доктор Д.Галбаатарын “ХХ зууны Өрнө, Дорнын уран зохиол” номонд “З.Фрейдийн боловсруулсан хүний ухамсар-сэтгэхүйн “загварчлал” болсон түвшингүүд гэх томьёолол… Ид /U буюу дүр, хүсэл/ Эго /Ego буюу бодгалын хувьд үлгэр жишээ болохуйц “тэр хүн” буюу “би” нь/, Суперэго /Superego буюу би нь түүний дур хүслэн хоёрыг зохицуулагч совинт хүч юм/” гэж тэмдэглэжээ. Иймээс Эстрагоны хураангуй нэр болох Гого бол Эгог /э/го-/э/го илэрхийлж, харин Владимирын Диди гэх товчилсон нэр Идийг /Ид-ид/ төлөөлж байгаа гэх таамаг ч бий. Гэхдээ уг таамгыг бүрэн няцаах үндэслэл бий. Ид буюу дур хүслэн нь хүнийг гэнэт үхэхэд ятгаж Гого шиг дүүжилж үхмээр санагдах түвшинд аваачих магад. Харин хүний эго үүнийг болиулж үхэх дур хүслэнг үгүй болгох ба Диди Гогод хандаж Годо ирнэ хэмээх итгэл үнэмшил өгдөгтэй агаар нэг. Гэтэл Диди биш Гого боомилж үхэх шийдвэр гаргадаг тул онолын хувьд зөрүүтэй тайлбар байгаа биз.

Харин жүжигчин Г.Мөнхжаргал пессимист буюу гутранги үзэлтэй Гогогийн дүрд яв цав тохирдог. Д.Оюунзул оптимист буюу өөдрөг үзэлтэй Дидигийн дүрийг гарамгай гаргасан. Сэргэлэн цовоо, юмыг өөдрөгөөр харж чаддаг Дидигийн дүрд эмэгтэй хүн тоглосноор илүү их итгэл үнэмшлийг үзэгчдийн дунд бий болгосон юм.

Гого модны хатсан навчийг хараад гөлөглөх хөг нь өнгөрөө биз хэмээх ба Годог буруу газар хүлээгээд байна хэмээн Дидид гомдоллож өөрсдийгөө модноос дүүжлэх санал хүртэл гаргадаг. Амьдрал дээр пессимистүүд ийнхүү гутранги үзэлтэй, аливаа юмны хар бараан талыг бүгдээс түрүүнд харж, оршихуйгаа үгүй хийх тухай санааширдаг.

Харин Диди хатсан навчийг хараад ургах цаг нь болоогүй биз гэх ба Годог ирнэ гэсэн итгэл үнэмшлээр дотоод сэтгэл нь дүүрэн байдаг. Өнөөдөр үгүй бол маргааш ирнэ. Маргааш ирэхгүй бол нөгөөдөр ирнэ. Нөгөөдөр ирэхгүй бол… Годо заавал ирнэ гэсэн итгэл үнэмшил нь огтхон ч унтардаггүй. Энэ талаас харвал нэлээд үнэмшилтэй сонсогдож байна.

ТОХУУРХАГСАД

Диди лууван гаргаж Владимирыг хооллож суух мөчид хажууханд нь чангаар орилох дуу гарна. Яг үзэгчдийн суудлын ард. Бүх хүн тайз руу бус ар тал руу анхаарал хандуулна. Гого луувангаа алдаж, Диди тэр хоёул модны араар нуугдана. Тэдний нүүрэнд өөрсөд рүү нь ямар нэг муу юм чиглэн ирж байна гэх айдас тодорчээ.

Энэ үед Лакки хүнд чемодан, том сагс барьсаар тайзан дээр гарч ирнэ. Сагсан дотор эвхдэг сандал, хоол, лонхтой дарс байх аж. Лакки хүзүүндээ урт олс угласан агаад олсны нөгөө үзүүрээс атгасан Поццо нэг гартаа ташуур барьжээ. Тэр хоёр тайзыг хөндлөн гулд туулснаа гэнэт зогтусан эргэж харна. Харин Диди, Гого хоёр тэднийг Годо мөн эсэхэд эргэлзэн зогсоно. Гого гэнэт “хэн” гэж чангаар дуугарахад Диди нэрийг нь санахыг хичээн зогсож сийрсэн малгайгаа авч хэсэг азнаснаа “яагаав чиний, нөгөө…” гэж хэлэхэд Гого “Годо юу” гэж гайхсан өнгөөр хэлдэг. Харин Дидигийн хариулт “тийм”. Энэ үед ташууртай ноён тэдэнд хандаж өөрийгөө Поццо хэмээгээд олсоор хөтлөөд урдаа тууж явсан хүнээ миний зарц Лакки гэж танилцуулна.

 

Поццо байгальд хооллохын сайхныг бахдан биширч Лаккиг дуудан сандал тавиулж сагстайгаасаа тахианы мах гаргаж идээд, лонхтой дарснаас залгилж дараа нь тамхи татна. Энэ бүх үйл явдал өрнөх үед Лакки чемодан, сагстай зүйлсээ хоёр гартаа барьж чимээгүй зогссоор байдаг.

Гэвч болж буй үйл явдлаас харахад Лакки хамгийн азтай дүр. Түүний үйл хөдлөл бүрийг Поццо хянаж, удирдан чиглүүлж байгаа бол бусад нь юу хийхээ мэдэхгүй зовж тарчилж байдаг. Ертөнцийн утга учиргүйг илэрхийлэх шаардлагагүй ч илэрхийлэх ёстой байдаг гэх Бэккэтийн үзэл бодол яг энэ үед тодрон харагдана.

Поццо хэдийгээр Лаккиг удирддаг ноён боловч араасаа дагуулан хөтлөх биш урдаа тууж яваа нь сонирхолтой санагдаад байдаг юм. Учир нь Поццо зарцгүйгээр урагшилж хэрхэвч чадахгүй. Диди байхгүй байсан бол Гого энд ирж Годог хүлээхгүй жалгандаа хэвтэж байх байсан болов уу. Тэгэхээр уг дөрвөн хүн бие биедээ амьдралын үнэ цэнэ нь болж буй хэрэг.

Поццо, Лакки хоёрыг явсны дараа жаалхүү хүү ирэх бөгөөд Годо “Өнөөдөр ирэхгүй, маргааш заавал ирнэ” гэж хэл өгдөг. Мөнхүү Дидигээс эрхэм Годод юу гэж дамжуулахсан бол гэж хүсдэг авч Дидигийн хэлснийг сонсоогүй мэт царайлж, нүүрэнд нь айдсын сүүдэр тодорч арагш ухарч байснаа сум шиг харван алга болно. Жаалхүүг ийнхүү одсоны дараа тайзны арын хар хөшгин дээр бүдэг цэнхэр өнгийн тэргэл саран тусна. Шөнө болжээ. Эцэст нь Диди, Гого хоёр явахаар өндийнө. Хэн ч байрнаасаа үл хөдлөх бөгөөд тайз харанхуйлна.

Уг жүжигт жаалхүүгээс бусад нь малгай өмсч байгааг анзаарууштай. Басхүү Гого тайзан дээр гутлаа тайлж орхиод явдаг. Тэд аливаа асуудлын талаар ярихдаа малгайгаа авч дотор луу нь өнгийн хардаг. Магадгүй гутал, малгай зэргээр цаг хугацааны нэгэн хэвийн давтамжийг өөрчлөх түлхүүр хүний сэтгэлийн гүнээс гээгдэн орхигдож, бид түүнийгээ эрж явсаар алдар нэрийн золиосонд өртөн хэн ч биш болж буйг харуулсан юм шиг санагддаг. Бүх зүйл эхнээсээ дахин давтан өрнөж үзэгчдээр тохуурхаад ч байгаа мэт. Ямартай ч жүжгээ үргэлжлүүлэн үзэцгээе.

ӨНЧИН МОД

Хоёрдугаар үзэгдлийн эхний хэдэн минутад нэгдүгээр үзэгдэлд гарсан үйл явдлууд ар араасаа хөвөрнө. Гэхдээ энэхүү урт, адал явдалгүй жүжгийн туршид үзэгчдэд уйдах зав гараагүй гэдэгт итгэлтэй байна. Үүнд найруулагч гавьяатай.

Диди Гогод хандаж өчигдрийн танилууд болох Лакки, Поццо нарын тухай ярина. Харин Гого тэднийг огтхон ч санадаггүй. Ганц Гого ч тэднийг мартсан юм биш. Тайзан дээр Лакки гарч ирээд зогсох мөчид Поццо зогсолтгүй явсаар Лаккиг мөргөж тэнцвэр алдан унацгаадаг. Поццогийн “авраарай” гэх дуугаар Диди очих авч босгож дийлэлгүй дэргэд нь ойчно. Түүний дараа Гого очих авч мөн л унаад өгнө. Тэд яг үзэгчдийн хөлний өмнө байх бөгөөд тайзан дээр түр чимээгүй болно. Годо ирчихсэн юм шиг…

 

Эцэст нь тэд босч Поццод тусалж өөрсдийгөө танилцуулахад цаадах нь өчигдрийн явдлаа огт мэддэггүй. Гого, Диди гэх хүмүүстэй анх удаа таарч байгаагаа хэлнэ. Хачирхалтай нь Поццо сохорсон бөгөөд эртнээс л сохорсон гэх буюу Лакки хэлгүй, бүр ёолж чадахгүй болсон байдаг. Гого тэднийг цааш явах болоход “Туслах хүнгүй газар уначхаараа та нар яадаг юм” гэж асууна. Харин Поццо “Босох тэнхээтэй болтлоо хүлээж байгаад цааш явдаг” хэмээн хариулна. Эл хариултаас үзэхэд Поццо, Лакки нарын өөрсдийгөө тэнхээтэй болтлоо хэвтэх, Диди Гого хоёрын Годог хүлээхтэй яг адилхан болж дүрүүд нэг хүн шиг болтлоо жүжгийн санаа давхацдаг. Магадгүй уг чанартаа тайзан дээр ганцхан хүн л тоглосон мэт. Абсурд жүжгийн зохиолч, ноён оргилуудын нэг Бэккэт бидэнд ганцхан өнчин модны тухай үлгэр хүүрнээд байх шиг санагдана.

Гого, Диди дахиад л хоёулаа үлдэж урьд ярьсан зүйлсээ дахин давтан өгүүлнэ. Бас л үдэш болж эхэлмэгц жаалхүү ирж тэднийг анх удаа харж байгаа, өчигдөр ирээгүй, замдаа хүнтэй таараагүй, Годо өнөөдөр ирэхгүй, маргааш заавал ирнэ гэж хэл дуулгадаг. Диди бүр гайхаж гүйцнэ. Өчигдөрхөн танилцсан нөхөд, өчигдөрхөн өөрт нь хэл дуулгасан хүүхэд бүгд л түүнтэй анх удаагаа уулзаж байгаа мэт аашилж байна.

Хуучин бүхэн шинээр эргэн ирж байна. Харин тэд Годог хүлээсэн хэвээрээ л нэг газраа зогссоор л… Гого дахиад боомилж үхэх тухай санал дэвшүүлнэ. Даанч тэдэнд олс байсангүй. Гого өмднийхөө уяаг тайлж үзнэ. “Наадах чинь бүтэхгүй ээ” гэж Диди хэлнэ. Гогогийн өмд шувтарч тэр дотоожтойгоо үлдэнэ. Эцэст нь хоёул явахаар шийдэх бөгөөд Годо ирэхгүй бол боомилж үхнэ, ирвэл бид аврагдана гэсэн шийдэлд хүрнэ. Явахынхаа өмнө Гого өмдөө татна.

“Бурхан байлаа ч гэсэн хүнийг өөрөөс нь өөр хэн ч авар чадахгүй” Сартр хэлсэн байдаг. Гэвч аврал ерөөсөө хэрэггүй, амьдралд юу ч өөрчлөгддөггүй. Нар жаргаж, маргааш нь ургаж хуучин бүхэн эхнээсээ давтагдана, цаг хугацаа өдөр бүр нэгэн хэмээр урсан өнгөрнө. Тэгээд ч Бэккэт философдох гээгүй, зүгээр л хүн төрөлхтөнд үүнийг ойлгуулахыг л хичээсэн төдий юм.

Эцэст нь тайз харанхуйлах мөчид бүх зүйл байрнаасаа эс хөдөлнө. Годо чухам юу болохыг мэдэх шаардлага ч үнэндээ байхгүй. Учир нь маргааш амьдрах итгэл үнэмшилтэй байна гэдэг л хамгийн чухал.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (310)

Hung Fromm
Hung Fromm
I hope this message finds you well. I wanted to recommend an amazing YouTube software that can significantly enhance your YouTube marketing efforts. https://fanlink.tv/youtubetraffic This 10-in-1 tool is perfect for optimizing your YouTube advertising, getting free YouTube views, and reducing your YouTube advertising cost. Dos and Don'ts on YouTube: Do: Focus on creating high-quality content to attract more YouTube views. Don't: Rely solely on YouTube subscribe purchase for growth. If you've made any mistakes, don't worry—I've been there too! This software helped me fix them. Get lifetime access for just $15: https://fanlink.tv/youtubetraffic. Watch the video presentation here: https://fanlink.tv/youtubetraffic For other marketing services, check out my recommendations: https://eventlink.to/go. Best regards, KelvinI hope this email finds you well. I am excited to introduce you to an innovative banking solution that offers unparalleled convenience and flexibility for both your personal and business needs. Our platform provides local bank accounts in every top country worldwide, along with free instant transfers to anywhere in the world. Why Choose Our Banking Solution? Global Access: Open local bank accounts in top countries around the world, making it easier to manage your finances internationally. Learn More: https://fanlink.tv/banking Free Instant Transfers: Enjoy free and instant money transfers to any destination worldwide, ensuring your funds reach their destination quickly and without hidden fees. Get Started: https://fanlink.tv/banking Personal and Business Accounts: Whether you need a personal account for everyday transactions or a business account to manage your company's finances, we have you covered. Open an Account: https://fanlink.tv/banking Security and Reliability: Our platform is built with the highest security standards, ensuring your funds and transactions are always safe and secure. Contact Us: https://fanlink.tv/banking User-Friendly Interface: Manage your accounts and transactions with ease through our intuitive and user-friendly interface. Sign Up Now: https://fanlink.tv/banking Experience the Future of Banking Imagine the convenience of having local bank accounts in multiple countries, coupled with the ability to transfer funds instantly and for free to anywhere in the world. Our banking solution is designed to meet the needs of modern individuals and businesses, providing a seamless and efficient banking experience. For all other digital marketing services and business software recommendations, please check out this link: https://eventlink.to/go Thank you for considering our banking solution. We look forward to helping you manage your finances more efficiently and effectively. Best regards, David Lynn
Theodore
Theodore
Hi interview.mn, Did you know you can create AI-powered tools that funnel traffic to your website/offers 24/7? With Easy Traffic Bot, it’s simpler than you think. Here’s what you’ll get: - Step-by-step instructions to create your own AI tools. - GPT templates to attract and engage your audience. - A built-in system to drive traffic to your (sales) pages effortlessly. Stop struggling to get noticed—let AI do the heavy lifting for you. Click here to learn more: https://www.bizopphand.info/easytrafficbot Cheers, Theodore Franks P.S. Take the guesswork out of traffic generation. See Easy Traffic Bot in action here: https://www.bizopphand.info/easytrafficbot . UNSUBSCRIBE: https://www.bizopphand.info/unsubscribe/?d=interview.mn Address: 2649 Freedom Lane Stockton, CA 95204
Chiquita Zamora
Chiquita Zamora
We will create a custom website design tailored to your specific business needs, which are of the highest quality at affordable prices. FREE BASIC MOCK-UP DESIGN BEFORE WORK Just message me at charlesrosariosa@gmail.com Services Offered by us :- 1. Website Design 2. Graphics Design 3. Seo Services 4. eCommerce Development 5. Mobile App development 6. Explainer Video 7. Article Writing 8. Website Fixing 9. Website Traffic Just message me at charlesrosariosa@gmail.com Thanks Kind Regards
Debora Visconti
Debora Visconti
What if your website interview.mn was guaranteed a remarkable boost in traffic starting today? Many sites unknowingly miss out on hundreds—even thousands—of potential visitors daily. Our AI-powered solution guarantees you don’t fall into that category. Get started with a free trial of 4,000 so you can see the results firsthand. Beyond the trial, we deliver plans for up to 250,000, all targeted to match your audience needs. Let’s expand your site’s reach together. Get more information here: https://ln.run/TzzSn
Pam
Pam
What if you can get access to a central point that controls all the AIs you can find online with just a keyword? So Instead of monthly expenses on different AI Chatbot, YOU CAN USE THEM ALL FOR FREE That's what you are getting with Neuro. >> Click here to access Neuro, the Only Universal AI App you will ever need: https://www.getprofitnow.info/neuro Gone are the days, when you have to pay to access the most sufficient and productive premium version of any AI. I have created Neuro to interconnect any AI you ever think of using, but don't have the funds or capacity for, All from a central point with just a keyword, you automate any tasks like; Create mind-blowing videos and photos Generate graphics, Logos and designs Generate content, voice-overs and podcast Develop chatbots, Apps and so much more The ability of Neuro is limitless - more valuable than any AI you have ever paid for. >> Click here to access Neuro, the Only Universal AI App you will ever need: https://www.getprofitnow.info/neuro I can easily charge thousands of dollars for Neuro but you are getting Full access at just a ridiculously one-time low price. It’s simple to use It’s faster than your regular AI It comes with more improved features Which makes optimizing sales and profits easy for any business. But, here is the catch, Neuro is the World's first AI Vault to any AI you want to use which means we are not giving early-bird access to everyone,,. So you have to hurry so you get access to Neuro at a whopping discount before the price triples… >> Click here to access Neuro, the Only Universal AI App you will ever need: https://www.getprofitnow.info/neuro Pam Bergeron UNSUBSCRIBE: https://www.getprofitnow.info/unsubscribe/?d=interview.mn Address: 2484 Pin Oak Drive Pomona, CA 91766
Thad Curtiss
Thad Curtiss
Breathing techniques are a universal and natural tool that can help people of all professions to improve the quality of life and work. They are adapted to provide significant mental, emotional and physical benefits in a variety of professions, helping to enhance focus, reduce stress, increase energy and improve physical and mental health. If you are interested in more detailed knowledge of a particular profession, we can create customized programs tailored to your field. Contact us! This course lasts 30 days, offering you the opportunity to dive deeper into breathing techniques and progress of courses aimed at beginners, advanced practitioners and professionals. https://shorturl.at/49UPl
Klara McKenzie
Klara McKenzie
How are you! My name is Klara McKenzie. Be Unique! Walk to the site TIARASHOP EUROPE if you need Swimwear Tops or Bottoms, Women's Leotards, Underwear or Socks. Now everything is discounted! Follow the link and use code "VIP" for an extra discount in Wool bodysuits for women: https://bit.ly/3uCfUbM Regards, Klara McKenzie
Laura
Laura
That’s a question which often comes up... So here’s the answer and if you take action on it, I know it will help you. You take away my list, How would I build a business in 30 days? I’ve been working with Dan Bradley on a project No massive headaches, no big launches, no outsourcing costs. This is a massive eye-opener and something I highly recommend you check out: : https://www.greatbusi.info/commissioncrusa No massive headaches, no big launches, no outsourcing costs. : https://www.greatbusi.info/commissioncrusa To Your Success, Laura Sievers UNSUBSCRIBE: https://www.greatbusi.info/unsubscribe/?d=interview.mn Address: 925 Fort Street Tacoma, WA 98402
Matt Bacak
Matt Bacak
Hey, Claim your commission account NOW… This is going bonkers right now for many people… Two students earned their first 100+ online with this…. Today... i did 444 bux in 3 hours... nice right? It's all done for you... Just sit back and watch the magic happen... I guess I'll see you there? Click Here For More Info :https://warriorplus.com/o2/a/rn1kqj/0 regards, Matt
Aida Dunning
Aida Dunning
What if your website interview.mn experienced a massive boost in traffic starting today? Many sites unknowingly overlook hundreds—even thousands—of potential visitors daily. Our AI-powered solution ensures you don’t fall into that category. Get started with a 4,000 visitors at no cost so you can see the results firsthand. Beyond the trial, we deliver plans for up to 250,000, all targeted to align with your niche. Let’s enhance your site’s reach together. Get more information here: https://shorten.tv/qdTg5
Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав
1 2 3 4 5 6 7 8 9 10 11