Нийслэлийн онцгой байдлын газраас хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хийсэн хяналт шалгалтуудын талаар танилцууллаа.
Ингэхэд тарвага нэвтрүүлсэн зөрчил хамгийн ихээр бүртгэгдэж байгаа аж.
Наймдугаар сарын эхний байдлаар л гэхэд 58 удаагийн үйлдлээр 168 ширхэг тарвага илрүүлснийг ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна. Тухайн 58 зөрчилд Зөрчлийн тухай хуулиар нийт 17 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Өнгөрөгч онд 252 удаагийн үйлдлээр 630 ширхэг тарвага илрүүлж байсан аж.
Тарваган тахлын голомтот аймаг арав гаруй, Говь-Алтайгаас эхлээд сүүлд шинэ тохиолдол бүртгэгдэх нь элбэг байгаа тул тарвага агнах, тээвэрлэх, худалдаж авах, идэхээс татгалзахыг албаны хүмүүс анхаарууллаа.