Японы хамгийн хойд муж болох Хоккайдо нь өвлийн улиралд гайхалтай,үзэсгэлэнтэй газар болж хувирдаг байна. Хоккайдод есдүгээр сарын сүүл гэхэд л цас унаж өвөл эхэлдэг өвөрмөц онцлогтой бөгөөд олон зууны турш гэрэл зурагчид, аялагчид, байгаль сонирхогчдын анхаарлыг татсаар ирсэн. Энэ удаагийн буландаа японы гэрэл зурагчин Кэй Сатогийн дарсан зургуудыг онцоллоо.














