Орфей театрын хамт олон уламжлал ёсоор Монгол Улсын бүх их дээд сургуулиудын оюутан суралцагчдад зориулсан оюуны болоод театрын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “I Student” хөтөлбөрөө зарлалаа.
Тус театр нь “I Student” хөтөлбөрийг анхлан санаачилж, 2021 оноос хойш өдгөөг хүртэл идэвхтэй зохион байгуулж жүжгүүдээ оюутан залууст өргөн хүрээнд үзүүлсээр ирсэн билээ. Тэгвэл энэ удаад Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгээ их дээд сургуулиудын оюутан залуустаа зориулан онцгой хямдралаар үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Энэ онд Орфей театрын таван жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан таван сонгодог жүжгийг тайзнаа амилуулахаар ажиллаж буй юм. Эдгээрийн эхний жүжиг болох дорнын шилдэг зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт "АМЬДРАХУЙ" постдрамын жүжиг 3 сарын 27 -ноос Тусгаар тогтнолын ордны их танхимд өдөр бүр тоглогдоно.
Оюутан суралцагч та бүхэн дараах холбоосоор орж, “I STUDENT” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой.
https://forms.gle/zMpqRGxhM7kcCviv5