Оросын алдарт зохиолч Л.Н.Толстой "Анна Каренина" романыг 1873-1877 онд бичиж, 1878 онд бүрэн эхээр нь анх хэвлүүлсэн бөгөөд утга зохиол шүүмжлэгчид энэхүү зохиолыг бүх цаг үеийн хамгийн шилдэг зохиол хэмээн үнэлсэн билээ. "Анна Каренина" зохиолыг дэлхийн олон оронд орчуулж, сая сая уншигчдын хүртээл болсон төдийгүй жүжиг, кино болон урлагийн бусад хэлбэрээр олон дахин бүтээгдэж нэр алдрын оргилд хүрсэн сонгодог бүтээл юм. Уг зохиолд гол баатар Анна болон түүний бэр эгч Долли, Доллигийн дүү Кити хэмээх гурван эмэгтэйн хайр дурлал, сонголт, хувь тавилангийн тухай өгүүлнэ.

Анна Каренинагийн хайр сэтгэлийн эмгэнэлт хувь заяа зохиолын гол хөтлөх шугам болно. Ахынхаа гэр бүлийн ээдрээт асуудлыг зохицуулахаар Петербургээс Москваг зорьсон Анна галт тэрэгний өртөөнд Вронксий хэмээх залуухан офицертэй нүүр учирна. Нэгэн хэвийн нам тайван амьдралдаа хэдийн дасан зохицож, бүсгүй хүн гэгч чухамдаа тийм л хувь тавилангаар хорвоог туулдаг жамтай гэж ойлгож явсан Аннагийн энэ учрал түүний дараагаар угтах бүх уулзалтууд өөрийгөө цоо шинээр харах, уллмаар тайлагдахын аргагүй хэрнээ нууцлалг хүсэл тэмүүлэлд автахын хэрээр бодит байдалтайгаа улам бүр зөрчилдөн тэмцэлдэхийн шалтгаан болно гэж огт санасангүй.

Ийнхүү Н.Наранбаатарын найруулсан "Анна Каренина" жүжиг ирэх сарын 1-ээс эхлэн дахин тайзнаа тоглогдохоор болжээ. Тус жүжгийн тасалбарыг "tiket.mn"-ээс худалдан авах боломжтой. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав