Найруулагч Б.Чингүүний "Enlightened" уран сайхны кино АНУ-ын "New York Movie Awards-2024" олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч, Гран при хүртжээ. Уг бүтээл нь өнгөрсөн аравдугаар сард Япон улсын "TOBA-2024" олон улсын наадамд амжилттай оролцож, 300 гаруй уран сайхны киноноос дэд байранд шалгарч байсан юм. 

Киноны зураг авалтыг 2019 онд Хонгконг болон Хөвсгөл аймагт хийж гүйцэтгэсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Б.Чингүүн, продюсероор Коллин Лау, дүрүүдэд С.Болд-Эрдэнэ, Ш.Батбаяр, Ч.Сэлэнгэ нар ажиллажээ.

Киноны үйл явдал Монголын алслагдмал нутаг Хөвсгөлийн тайгад амьдардаг Гэрэл охин аавынхаа үйлийн үрээс болж өндөр хадан дээрээс санамсаргүй унаснаар эхэлдэг. Охиныг Монголд эмчлэх боломжгүй тул Хонконгийг зорино. Ухаангүй байсан охин аавыгаа эмчтэй уулзаад ирэх хооронд сэргэж, алга болно. Энэ үеэр түүний бие дахин муудаж гудманд таарсан Мин гэх эмэгтэйгээс тусламж гуйхад дургүйцэж, туслахаас татгалзана. Энэхүү үйл явдлын дараа Мин авто осолд орсноор нүд нь хараагүй болж, Гэрэлийн эмчлүүлж буй эмнэлэгт ирэх аж.

Тэд тэс өөр хэл, соёлтой ч найзалж эхэлнэ. Харин Гэрэл охин эмчлэгдэх найдваргүй гэдгээ мэдсэнээр Мин бүсгүйн нүдний донор болохоор шийднэ. Хачирхалтай нь, Мин эрүүл болсны дараа нүдэнд нь онгон дагшин уул ус, бөөгийн зан үйл, сүрэг таван хошуу мал харагдаж, Гэрэлийн гэрээслэлийг ааваасаа авснаар Монгол Улсыг зорьж буйгаар кинонд өгүүлдэг.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав