Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хансёо их сургууль хооронд 2022 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд жил бүр тус сургуулийн оюутнуудыг Монгол Улсын иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай танилцуулах үйлдвэрлэлийн дадлага сургалтад хамруулдаг уламжлалтай.

Энэ дагуу "Хансёо" их сургуулийн нислэгийн хөдөлгөөний удирдагчийн 2, 3, 4 дүгээр дамжааны 10 оюутанд (4 монгол, 6 солонгос) зориулсан дадлага сургалтыг 2025 оны 5 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын явцад оюутнууд ИНЕГ болон “ИНҮТ” ТӨХХК-ийн бүтэц, үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинтой танилцаж, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ, аэродром болон гал унтраах, аврах хамгаалалтын ажиллагааны чиглэлээр онол, практикийн мэдлэг авсан юм. Мөн мэргэжлийн сургалтаас гадна Монгол Улсын соёл, уламжлал, түүхийн өвийг танин мэдэх зорилгоор Чингис хаан үндэсний музей болон “Цонжин болдог” цогцолбороор зочилжээ. 

Энэхүү үйлдвэрлэлийн дадлага нь хоёр улсын иргэний нисэхийн салбарын боловсон хүчний туршлага солилцох, оюутнуудын мэргэжлийн мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж талууд дүгнэв. 

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Бямбасүрэн

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав