Арванхоёрдугаар сарын 7-нд эхлэх Токиогийн Их дуулга тэмцээнд манай орны 19 жүдоч барилдана. 

Бага дэлхийн аварга гэгддэг Токио болон Парисын Их дуулга тэмцээнүүдэд дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг тамирчид нэгэн зэрэг чуулах нь тодорхой биз ээ. Эдгээр тэмцээнээр “Лос-Анжелес 2028” олимпын наадам хүртэлх жүдо бөхийн шинэ улирал эхлэх учиртай.

Тэгвэл 12-р сарын 7, 8-ний өдрүүдээр болох Токиогийн Их дуулга тэмцээнд одоогоор 29 улсын 110 жүдоч зодоглохоор мэдүүлгээ өгчээ. Монголын 19 жүдоч бага дэлхийн аваргад хүч сорино.

   Эрэгтэйчүүдийн:

60 кг-д К.Ёолк, Т.Түмэнжаргал (20 настай) нар

66 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Токиогийн Их дуулгаас мөнгө, хүрэл медаль зүүгээд буй Ё.Басхүү, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Ө.Жанцандорж (19 настай) нар

73 кг-д Тбилисийн Их дуулга тэмцээний аварга, Токиогийн олимпод зодоглосон Б.Эрдэнэбаяр, Ж.Гансүрэн нар...

81 кг-д О.Шинэбаяр

100 кг-д өсвөрийн Азийн АШТ-ий үзүүр бөх, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальтай А.Энхбаяр (19 настай)

+100 кг-д дархан аварга Г.Өсөхбаярын хүү Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэйчүүдийн:

48 кг-д Их дуулга ангиллын иж медальт Г.Наранцэцэг, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, өсвөрийн Азийн аварга Ж.Анударь.

52 кг-д Залуучуудын ангиллаарх дэлхийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээнээс сүүлийн хоёр жилд дараалан хүрэл медаль зүүгээд буй Л.Сосорбарам.

57 кг-д О.Оюунчимэг (20 настай), өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа нар

63 кг-д Т.Анударь (20 настай)

70 кг-д өсвөрийн Азийн АШТ-ий мөнгөн медальт Д.Есүй (18 настай)

-78 кг-д насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт О.Хүслэн (20 настай)

+78 кг-д Азийн АШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл медальт А.Адьяасүрэн, өнгөрсөн оны Улаанбаатарын Их дуулгаас хүрэл медаль хүртсэн Д.Номинзул нар зодоглоно.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Бямбасүрэн
Б.Бямбасүрэн
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав