"Ярилцъя" булангиин шинэ зочныг та бүхэнтэи уулзуулж байна. Энэ хүн бол өндөр албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд удаагүй байгаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Б.Баттөмөр.

Түүний араас хэвлэлийнхэн олон хоног хөөцөлдөж ярилцлага аваххүсэлтээ илэрхийлжээ. Дашрамд тодруулахад Б.Баттөмөр дарга "Ярилцъя" буланд анх удаа зочилж байгаа юм.

- Уг нь таныг уншигчидтайгаа аль эрт уулзуулъя гэж бодож байсан юм. Гэвч явсаар ийм цаг үед уулзаж таарлаа. Та эмзэглээгүй биз дээ?
- Надад ямар нэгэн төрлийн эмзэглэл алга.

- Та өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо. Сэтгүүлч хүний хувьд энэ шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж авч байна. Нийгмийн зүгээс ч тан руу чиглэсэн таатай үнэлэмж явж байгаа. Яагаад гэвэл манайд ийм жишиг бараг байхгүй?
-Баярлалаа. Бараг магтуулдаггүй болохоор сонин л сонсогдожбайна.

-Өөрийн тань гаргасан шийдвэр ний нуугүй хэлэхэд жаахан хар дагуулж байна. Ерөнхий сайд С.Баярыг таны ажлыг "авах" гэж
их шахсан гэх юм?

-Ерөнхий сайд тэгж намайг шахаж тулгасан юм байхгүй ээ. Нуугаад яахав, ажил хэргийн хүрээний уулзалт бидний дунд хэд хэд болсон. Энэ үнэн. Ялангуяа Монголын гаалийн байгууллагын өнөөгийн байрбайдал, хэтийн зорилгын талаар байр сууриа солилиож ярилцсан. Тэгэхээр намайг дарамталж шахсан гэх хардлага ор үндэсгүй зүйл. Би өөрийнхөө бодлоор, өөрийнхөө тооцсоноор л шийдвэрээ гаргасан. Хэн нэгэнтэй айхтар сүрхий зөвлөө ч үгүй. Цэвэр өөрийнхөө дотор хүнтэй ярилцаж тунгаагаад л шийдвэрээ гаргасан. Энэ дотор байгаа хүнээс өөр сайн зөвлөгч ер нь ховор ш дээ. Би гаалийн байгууллагын удирдлагын түвшинд долоон жил шахам ажилласан байна. Таван жилд нь дэд даргын албан үүргийг гүйцэтгэлээ. Хоёр жил нь үндсэндээ ГЕГ-ын даргаар ажиллалаа. Эргээд харахад хийсэн бүтээсэн зүйл олон байна аа. Энэ сайхан хамт олныг удирдаж, хамтран хатуу бэрхийг туулж, хөлсөө гарган ажилласан он жилүүд үлдэж. Үнэхээр сэтгэл гонсойгоод байх юм алга.

-Ямарваа нэг хэрэг явдлын дараа заавал хэн нэгэн буруутныг олж, шаазгай шиг харваж унагаад нийтэд харуулдаг. Харж байна уу, бид асуудлыг шийдчихлээ гэж тийнхүү дүр үзүүлдэг. Улс төрийн ийм маягийн өнголж далдалсан жүжиг явчихав уу гэж харах шалтаг бас байна аа?
-Яасан ч их хартай юм бэ дээ. Гэхдээ энэ нь танай мэргэжлийн онцлог гэдгийг бол ойлгож байна. Надад энэ талаар хэлчих хариулт гэхдээ алга даа. (инээв)

-Бодоод үз л дээ. Тэр хориотой спирт чинь хилээр л ороод ирээ биз дээ. Яагаад ганцхан ГЕГ-ын дарга огцорч байгаа юм бэ. Хилийн нөхдүүдтэй хариуцлага тооцохгүй байгаа нь шударга бус  харагдахгүй байна гэж үү?
-Тэрийг би мэдэхгүй. Тэгээд ч надад бусдын асуудпыг хөндөх сонирхол бүр алга. Би тэгж олон таван юм ярьж явдаг ч хүн биш.

-Танаар хүн оролдуулах гээгүй юм. Иргэдийн ярьж, шүүмжилж байгааг л гаргаж ирж асууж байна?
-Асуудлыг сонирхож, зарим зүйлийг тодруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын нууц гээд манай цагдаагийнхан их ам чангатай байгаа л даа. Хилээр метилийн спирт орж ирсэнтэй холбоотой асуудал одоогоор тийм ч нарийн бүрэн хэмжээгээр нотлогдож, батлагдаагүй байгаа. Бид 600 литр метилийн спирт хилээр орж ирсэн байна. Энэ хэрэгт холбогдуулж манай хоёр байцаагчийг шалгаж байгаа юм байна гэсэн л мэдээлэлтэй байгаа. Нэгэнт цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болохоор нөгөө байцаагчдаас нь ч гаалийн байгууллага яав ийв гэж тодруулга аваагүй байгаа.

-Ингэхэд хориотой спирт гаалиар ороод ирчихсэн. Тэр спиртээр хийсэн хортой бүтээгдэхүүнд иргэд олноороо хордож амь насаа алдсан. Энэ хэргээс болжл ГЕГ-ын дарга огцроод байгаа шүү дээ. Хо-риотой спирт гэж яг юуг хэлээд байна вэ. Метилийн, этилийн гэх спиртүүдийн яг аль нь юм бэ?
-Энэ үнэхээр маш зөв асуулт байна. ГЕГ-ын дарга гаалиар хориотой спирт орж ирээгүй гэсэн, гэтэл тэр спирт нь орж ирзэд хүн хордчихлоо гээд л баахан санаатай санаагүй довтолгоо мэдээллийн хэрэгслүүдээр явсан. Ер нь бол арваад төрлийн спирт байдаг юм байна. Би химийн мэргэжлийн хүн биш болохоор бас нарийн мэдэхгүй байна. Үүнээс их олон төрлийнх нь Монголд орж ирдэг юм байна. Тэдний дотроос метилийн спирт, этилийн спирт гэх хоёр төрлийн спирт арай өргөн хэрэглэгддэг. Этилийнх нь хүнсний зориу-лалттай. Нөгөө ерээд оны эхээр сая, сая шилээрээ орж ирээд л асгаж барьж байсан спирт.

-Ногоон шилтэй юу?
-Тэр чинь. Хүмүүс архи найруулж уугаад л байдаг байгаагүй юу. Тэр нь бол этилийн спирт. Метилийнх гэдэг нь хүнсэнд хэрэглэхгүй. Химийн урвалч бодис. Жишээлбэл утаагүй түлш хийхэд хэрэглэгд-дэг ч юм уу. Машины хөлддөггүй шингэн хийхэд хэрэглэдэг ч гэдэг юм уу, эсвэл бензиний октан дээшлүүлэгч хийдэг ч юм уу. Маш олон төрлийн юманд ашигладаг. Гэтэл Монголд этилийн спиртийг нь хориглоод, метилийнхийг нь хориглоогүй.

-Байзаарай, энэ ороод ирчихсэн чинь метилийн спирт биз дээ?
-Тийм ээ. Метилийн спирт. Өөрөөр хэлбэл хориглоогүй спирт.

-Тэгээд яагаад та хариуцлага хүлээж байгаа юм бэ?
-Хэрэржиж байгаа дүрэм журмыг нь ярих юм бол Байгаль орчны яамнаас зөвшөөрөл аваад л, хилээр орж ирэхэд нь хилийн мэргэжлийн хяналтын газар шалгаад л, гааль татвараа аваад оруулж ирэх ёстой. Татвараа аваад шүү дээ.

-Тийм ээ, татвараа аваад... Тэгвэл тэр ороод ирсэн метилийн спиртийг чинь хуулиар бол хориглоогүй юм байна шүү дээ. Этилийнхтэй андуурсан ойлголтод тулгуурлаад л баахан шуугичихсан юм байна. Мөн үү?
-Метилийн спиртийг бол хориглоогүй юм. Орж ирсэн спирт хориглосон спирт биш гэсэн үг. 600 литр спиртээс нь гаалийн байгууллага 200.000 төгрөгийн татвар авсан бай-даг. Хил нь шалгасан юм уу, үгүй юм уу мэдэхгүй. Бидний ч асуудал биш.

-Та яагаад хэвлэлийнхэнд ядаж энэ тайлбарын ялгааг гаргаж мэдэгдэл хийгээгүй юм бэ?
-Өөрийгөө өмгөөлж хамгаалсан болчих байлгүй дээ. Тэгээд ч энэ ажил терийн ажил болохоос хувийн ажил биш. Төрийн шийдвэрийн өмнө нялцганаад, сандал ширээтзй зууралдаад байх совесть надад байхгүй. Би одоо танд нарийн тайлбарлаж байна. Ийм нөлөө бүхий том сонинд ганц удаа байр сууриа илэрхийлэх хангалттай гэж би бодож байна.

-Баттөмөр дарга эрс шулуухан еөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдчихлөө. Үүний ард өөр юу байж болох вэ. Удахгүй болох сонгуульд нэр дэвших тохирооноос өгсүүлээд бас бус яриа байж болох юм?
-Та үнэхээр төвөгшөөмеөр их хартай хүн юм. Тэгвэл би ингэнэ, тэгнэ гэж ач тач бариа зөрүүн дээр тачигнаад байсан юм надад байхгүй.

-Өөрийг тань гаалийн байгууллагыг их амжилттай удирдсан гэж үнэлдэг юм билээ. Гаалийн нэр төр рүү багагүй шавар шавхай цацагдсан үед та энэ газрын нэгдүгээр хүнээр томилогдсон?
-Гаалийн даргын ажил бол маш хүнд албан тушаал. Монгол Улсын хилийг дагасан 30 шахам боомт байна. Энд тэнд-гуй тархсан боомтууд ажиллаж байгаа. Тэгээд манай дэд бүтэц ямар билээ. Ийм нөхцөлд хяналтын системийг төгс төгөлдөр ажиллуулна гэдэг өөрөө хүнд асуудал. Нөгөө талаасаа маш их хардлага сэрдлэгийн дор ажиллах болдог. Цаг үргэлж хардуулж сэрдүүлж байдаг. Үнэхээр хүнд алба. Гаальчид алхам тутамдаа маш хүнд хүнд асуудлуудтай тулгарч байдаг. Гаднаасаа бусдад нэг л их том амттай бялуу тойроод суучихсан хүмүүс шиг харагддаг. Үүрч яваа нарийн зовлонг нь хэн нь ч мэддэггүй. Намайг ГЕГ-ын даргаар томилогдох үеийн нөхцөл байдлыг та бүхэн сайн санаж байгаа байх.

Дотооддоо хүртэл манай ажилтнуудын сэтгэл зовиуртай, санаа сэтгэлийн хүнд дарамтад орчихсон байсан. Бараг л гаалийн байцаагч гэхээр чулуугаар шидэх нь халаг байсан. Одоо бол өөрчлөгдсөн гэж би хэлнэ. Үнэхээр хүнд үеийг хамтдаа бид туулж ирсэн. Үнэндээ бол манай гаальчид маш өндөр боловсролтой, их эх оронч хүмүүс байдаг юм шүү. Одоо энэ гудамжнаас том том юм яриад хашгираад байдаг хүмүүсийн дэргэд жинхэнэ эх орныхоо төлөө зүтгэж байгаа чимээгүй эх орончид гэж би гаальчдаа хэлнэ. Эднийхээ хүчээр, эдэнтэйгээ хамт тэр таагүй үеийг бид туулж гарсан. 

Одоо бол Монголын гаалийн хөгжил шулуун, дардан замдаа орсон. Удирдлагуудаас нь, тэр байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээс нь ажил шалтгаална. Нөхцөл байдал маш таатай үе рүүгээ эргэсэн. Гаднаас нь хий хоосон хардаж, санаа сэтгэлийн дарамт үүрүүлж байдгаа харин болих хэрэгтэй. Монгол Улсын төсвийн 30-аад хувийгбүрдүүлжбайгаа, гэхдээ бараг сайнаар хэлүүлдэггүй бүхэл бүтэн хамт олон тэнд зүтгэж байгаа шүү. Аливаа юманд ултай хандаж баймаар байна.

-Нээрээ төрд зүтгэсэн болгон доромжлогддог болчихсон юм шиг заримдаа харагдах л юм?
-Ер нь бол өнөөдөр төрийн албыг хаших хүнд болсон байна. Төрд зүтгэх урьд өмнө нь нэр төрийн хэрэг байсан бол одоо гүтгэлэг доромжлолын бай болдог болоо юу гэдэг эмзэглэл надад байдаг. Хамгийн гол нь санаа сэтгэлийн маш дарамттай. Бидний үеийнхэн бол жишээ нь хоёр, гурван дээд сургуулийг нь дүүргэлээ. эрдмийн зэрэг цолыг нь авлаа, жинхэнэ энэ улс орондоо зүтгэдэг нас нь ч, үе нь ч болсон шүү дээ. Гэвч төрийн алба хашихад дэндүү хүнд болж. Захын хүн гудамжнаас өлсөнө, цангана, хэвтэнэ гэж хашгираад л, хэвлэл мэдээллийнхэн тэрийг нь хөөргөж ханараад л үнэхээр дарамттай.

-Гаальчдынхаа нийгмийн асуудлыг хэр шийдэж чадсан бэ. Дээр ньтанайх шинэ байр бариулсан билүү. Та арай нүүж чадсангүй огцров уу даа?_ 
- Мэдээж би өдөр болгон сонин хэвлэлийнхэнтэй уулзаад явахгүй болохоор олон түмэнд хийж амжуулсан ажлаа зах зухаас нь ч гэсэн дуулгахыг бодолгүй яахав. Хамгийн эхэнд би Гаалийн тарифийн тухай хуулийг дурдмаар байна. Маш сайн хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан гэж бодож байгаа. Сая бид англи хэл дээр орчуулаад дэлхийн гаалийн байгууллага руу явуулсан. Дэлхийн гаалийн байгууллага манай хуулийг авч хэлэлцээд маш сайн хууль болсон байна гэсэн дүгнэлтийг албан бичгээр явуулсан. УИХ-аар нэгдүгээр хэлэлцүүлэг нь хэлцэгдчихлээ. Ямар ч байсан гаальдаа эрх зүйн орчны цоо шинэ зохицуулалт авчрах үндэс суурийг тавьсандаа би баяртай байгаа. Энэ хууль хэрэгжсэнээр манай бизнесийн орчинд маш их таатай нөхцөл бий болно. Гаальчдын хувьд ч гэсэн их тийм сайн хамгаалалттай эрх зүйн орчин бүрдэнэ.

 Өнөөдөр гаалийн байцаагч шийдвэр гаргасныхаа төлөө хэрэгт орчих гээд л дээсэн дөрөөн дээр ажил үүргээ гүйцэтгээд явж байдаг. Их эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа. Энэ бүгдийг маш нарийн зохицуулсан жишиг хууль болсон. Миний гаальчидтайгаа хамтарч сүүлийн хоёр жил хийсэн хамгийн том ажил энэ. Хоёрдугаарт, манай хилийн боомтууд бүгд тас харанхуй байсан юм шүү дээ. Гэрэлгүй нөхцөлд яаж ажил явах нь ойлгомжтой. Одоо бол бүх гаалийн боомтууд гэрэлтэй болсон. Амьдрал гэрлээс эхэлдэг гэдэг сайхан үг бий. Гэрэл дагаж хөгжил ирнэ. Дэд бүтцүүдийг нь маш сайн болгосон. Аль ч хилийн боомт дээр очсон харагдана. За, Монгол Улсын гааль маань бичгийн машинтай гааль байсан. Та нар мэдэж байгаа. Өнөөдөр цахим гааль болсон. Энэ бол миний гардаж хийсэн ажлуудын нэг. Монголын гааль мэдээлэл технологийн маш том үсрэлт хийсэн. 

Дэлхийн гаалийн байгууллагын дарга ирээд Монголын гааль энэ бүс нутагаа жишиг гааль болж байна гэж тэмдэглэн хэлсэн байгаа. Цаашид дэлхийн гаалийн байгууллага улам их дэмжиж туслах болно гэж хэлсэн. Одоо Монголын гааль онлайн гааль болсон. Хаана ч бардам хэлнэ. Дээр нь гаалийн байгууллагатай хамтарч ажилладаг байгууллагуудын хоорондын уялдаа холбоо шинэ шатанд гарсан. Бас нэг чухал зүйл, гаалийн хяналт шалгалтын төхөөрөмжүүдийг маш амжилттай суурилуулж чадсан. Технологийн хувьд хүчирхэгжсэн. Тэмдэглэн хэлэхгүй өнгөрч боломгүй өөр нэг асуудал байна. Гаалийн дээд сургуульбайгуулагдсан. Хуучин зүгээр сүргалтын төв байсан. Одоогийн байдлаар энэ сургуулийг төгссөн 130 шахам боловсон хүчин гаалийн байгууллагад тархан ажиллаж байна. Гаалийн алба бол мэргэшсэн алба байх ёстой. Бид энэ сургуульд үндэсний гаальчдаа бэлтгэдэг болсон. 

Дээд сургууль төгссен бакалаврын зэрэгтэй хүмүүсийг сонгон шалгаруулалтаар авч энэ сургуульд элсүүлдэг. Би сургуулийнхаа төгсөгчдөөр, шавь нараараа үнэхээр бахархаж байгаа. Маш сайн ажиллаж байгаа.  Дээр нь гаалийн лабораторийг байгуулсан. Өнөөдөр гурван газар нэмж байгуулчихсан байгаа. Хоорондоо сүлжээгээр холбогдчихсон. Онлайн болчихсон учраас нэг газраа хийж байгаа ажиллагаануудыг нөгөө газраа хараад сууж байдаг. Одоо олон улсын зээл тусламжаар ахиад тав, зургаан газраар нэмж суурилуулах болсон. Ойрын хугацаанд Монголын бүх боомт өөрийн лабораторитой болно. Манай гааль гудамжны хувьсгал биш техно-логийн хувьсгал хийсэн. Бид нар өрөөнөөсөө, тухайлбал, Замын-Үүдэд бүрдүүлэлт хийж байгаа гаалийн байцаагчийн үйл ажиллагааг хараад л сууж байдаг. 

Өрөөндөө л хянаад сууж байдаг. Ялангуяа Хятадын хил дагасан бүх боомтууд дээрх үйл ажиллагааг шууд хянаж байгаа. Дараагийн нэг асуудал гаалийн байгууллагын эрэлч нохойн албыг бэхжүүлж байгуулсан. Арваадхан нохойтой байсан. Одоо гуч гаруй нохойтой болсон. Нохойн алба бол дэлхийн гаалийн байгууллагад маш чухал үүрэг гүйцэтгэдэг-алба. Цаашид хүний бодит шалгалтыг багасгаж, энэ албаны үйл ажиллагааг дэлхийн түвшинд гаргана. Ингээд яриад байвал олон зүйл байна. Шинэ байрны тухай та сонирхож байх шиг байна. Энэ шинэ байрыг бид барьсан. Өөрсдийн хэмнэсэн мөнгөөрөө. Сар хагасын дараа нүүж орох байх. Хэдийгээр би үүрэгтажлаа хүлээлгэж өгсөн ч гэсэн шинэ байрныхаа нээлтэнд уригдах байх гэж бодож байна.

-Танаас нэг асуулт асууя гэж бодоод л байсан юм?
-Нэг гэж та нэг хэсэг асуулт тавилаа шүү дээ. 

-Х.Баатар даргын үед та дэд дарга байсан. Энэ хүн өөрийгөө нийгэмд төдийлөн таниулж чадаагүй. Баахан балбуулж сууж байгаад л ийм байдалд орчихлоо. Энэ хүний талаар танд ер нь ямар бодол явдагвэ?
-Би Х.Баатар даргатай таван жил хамт ажилласан. Бидний хийж гүйцэтгэсэн дээрх ажлуудын эхлэл Х.Баатар даргын үед тавигдсан. Би эдгээр ажлуудыг өөрийнхөө үед хийгээд гүйцээчихье гэж зүтгэсэн бас нэг шалтгаан энэ юм. Таны хэлсэн үнэн. Юун хүнийхээ хувьд өөрийнхөө мөн чанарыг ойлгуулах байтугай бид хийж бүтээж байгаа ажлаа сурталчилж олон түмэнд ойлгуулж таниулъя гэж хичээж байгаагүй. Х.Баатар даргыг хувь хүнийх нь хувьд хэн болохыг үнэндээ хэн ч мэдээгүй. Уг нь зөөлхөн, даруухан, сайхан хүн. Манай монголчууд нэгийгээ нэг харлуулахаараа хэтэрхий туйлширч харлуулах юм. Хувь хүнийхээ хувьд манай Х.Баатар дарга их уян зөөлөн хүн. Бичгийн өндөр чадвартай, төрд мэргэшсэн, боловсрол өндөртэй хүн шүү дээ.

-Та түүнийг эргэж очсон уу?
-Эргэлгүй яахав. Очилгүй яахав. Хэд хэдэн удаа эргэж очсон. Хувь хүнийхээ хувьд бид маш сайхан харилцаатай, сайхан ойлголцож ажиллаж байсан. Эргэж тойролгүй яахав. Нэгийгээ тийм байдалтай байхад айж хулчийгаад, хүн амьтан юу гэх бол гэж нуугдаж суудаг нь би биш. Хүний ёсонд байдаг л зүйл.

-Гаалийн ажилтнуудын цалин тойрсон нэг хошин ч гэмээр шуугиан дэгджээ дээ. Уг нь ерөнхий утгаар нь бол дэмжих л зүйл. Цагдаа, Авлигатай тэмцэх газар, гааль гэх мэт чухал албуудын ажилтнуудын цалин бас ч гэж тодорхой түвшинд нэмэгдэх ёстой. Харин гаргаж тавьсан тоо нь жаахан хүмүүсийн дургүйцлийг төрүүлчихэв үү дээ. Та юу гэж бодож байна?
-Манайхны цалин өндөр биш шүү дээ. Өнөөдөр төрийн албан хаагчид ямар цалин авч байгаа билээ. Тэрийг л манайхан авч байгаа. Олон жилийн нэмэгдэл, төрийн тусгай албан хаагчийн жаахан нэмэгдэл гээд л болоо. Монголын төр маань бас ядуу байна шүү дээ. Тэрийгээ бодож байх хэрэгтэй. Мэ-дээж хүний хүсэл хязгааргүй, хэрэгцээ их. Сүүлийн үед дэл-хийн зах зээл дээр алт, зэсийн үнэ жаахан нэмэгдэж байна, энийг дагаад хүмүүсийнхээ цалинг жаахан жаахан нэмлээ. Гэхдээ энэ мөнхийн юм биш. 

Нөхцөл байдал ийм байхад сая, сая төгрөг нэхээд сууж байх нь утгагүй. Тантай би санал нэг байна. Харин бид Сангийн яаманд нэг санал өргөн барь-чихсан байгаа. Тэр ойрын  хугацаанд шийдэгдвэл манай гаальчдад хэрэгтэй юм даа. Илрүүлсэн зөрчил болгоноос нь тодорхой хувиар бодож мөнгөн урамшуулал олгож байх хэрэгтэй. Гаалийн бай-цаагчийн ажил бол эрсдэл ихтэй ажил. Аргандаа оруулах гэнэ, орохгуй бол занана, зүхнэ, гүтгэнэ, гүжирдэнэ, айлгаж ичээнэ. Улсын 300-гаад сая төгрөгийн алтыг хулгайлаад гарах гэж байхад нь илрүүлчихсэн гаальчид байж л байна шүү дээ. Яагаад тэр байцаагчийг төр хорин сая төгрөгөөр урамшуулж болохгүй гэж. 

Суулийн жилүүдэд 200 шахам байцаагчийн орон байрны асуудлыг шийдсэн. Гаальд 15-20 жил ажиллачихсан, орон байргүй байцаагч нар байж л байна шүү дээ. Сүүлийн үед байрны унэ дийлдэхээ байсан болохоор байртай болоход нь нэмэр болгож 15-20 сая төг-рөгийг ч заримд нь олгосон. Энэ мэтээр чадах чинээгээрээ нийгмийн асуудлыг шийдэх гэж хичээсэн. Зуны цагт гаальчдаа хэд хоног амраах гэх мэтээр бага сага ажил хийсээн. Тэр болгоныг ярихад яах вэ дээ.

-Гаалийн байгууллагад одоо нэн даруй хийх ёстой тулгамдсан ямар асуудал байна?
-Мэдээж асуудал байгаа. Нэг гол асуудлыг би хэлье. 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр гаалийн байгууллагад байсан хэрэг бүртгэлийн албыг байхгүй болгочихсон. 1996 онд батлагдсан хуулиараа гааль хэрэг бүртгэлттэй байсан байхгүй юу. Өнөөдөр гаалийн байцаагч 30-40 мянган төгрөгийн зөрчлөөс дээш асуудал дээр гар хүрч чаддаггүй. Заавал цагдаа юмуу тагнуулаас ирж хэрэг бүртгэлт явуулахыг хүлээнэ. Энэ бол хамгийн утгагүй асуудал. Гар мухар, эрх мэдэл байхгүй улсын байцаагч том, том ярьсан наймаачдад дарамтлуулаад л зогсч байдаг. Энийг болих хэрэгтэй. Эрхийг нь өгч байж хариуцлагыг чанаржуулна. Хуулийн сиймхийгээр далим-дуулж шомбоддог хулгайчдыг хамгийн ихдавраажбайгаа юм бол энэ цоорхой. Гаальд мөрдөн байцаах эрхийг нь өгөх ёстой. Тэгж байж Монголын гаалийн ажил дурын юмнуудад царлуулахгүй болно.

-Танайхны утсыг их чагнадаг гэх юм. Таныхыг чагнаж байсан уу. Хүний эрхэнд халдсан энэ үйлдлийн талаар ганайхнаас гомдол гаргаж байсантохиолдол бий юу?
-Яг тийм гомдол манайхан нададтавьжбайгаагүй. Гэхдээ гадуур амтай болгон л энэ гухай ярьж байх юм.

-Та утсаа сольдог уу?
-Би утсаа сольдоггүй. Тагнана л биз, чагнана л биз. Надад айгаад байх хийсэн хэрэг байхгүй. Монголын төрийн төлөө л ажилласан. Хүнээс нуугаад л, эсвэл айж ичээд л, утсаа сольж гүйгээд байх шаардлага надад байхгүй.

-Таныг маргааш нисэх гэж байгаа гэж сонссон. Хаашаа ямар ажлаар вэ. Бас түрүүн би танаас сонгуульд нэр дэвших уу гэж асуусан. Хариултаа авмаар байна?
-Би ирэх сонгуульд нэр дэвшиж магадгүй ээ. Намаасаа нэр дэвшиж өрсөлдөх боломжтой хүмүүсийи нэрсийн жагсаалтад миний нэр орсон байна лээ. Нам үнэхээр намайг өрсөлдөх боломжтой гэж үзэх юм бол би татгалзахгүй. Бас би заавал өрсөлдөнө гээд л тачигнаад яваа юм надад байхгуй. Нисэхийн тухайд маргааш би Москва ниснэ. Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах гэж байгаа. Тэр ажлаараа явах гэж байна даа.

Тийм ээ. Б.Баттөмөр дарга албан ажпаа өгчихөөд тэрэндээ ялархаад л, элдэв барьцаа нэхээд л, эсвэл тамга тэмдгээ өвөртөлж гүйгээд байх хүн биш. Тэр хийсэн юмтай, хэлэх үгтэй, хүнийхээ хувьд элдэв дөвчиг-нөсөн зан авиргүй, зөв сэхээтнүүдийн нэг. Тэр иь ч энэхүү ярианаас харагдаж байгаа байх.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Ганчимэг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
А.Доржханд
А.Доржханд
О.Нинж
О.Нинж
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав