Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд начин цолны болзол хангасан бөхчүүдийн нэрсийг танилцуулж байна.
Энэ удаад дараах долоон бөх Монгол Улсын начин цолны болзол хангалаа.
Улсын начин цолны болзол хангасан бөхчүүд:
1. Архангай аймгийн Хотонт сумын харьяат Э.Мөнхжаргал, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатараар тав давж,
2. Өвөрхангайн бөх, аймгийн арслан Т.Довчинсэмбээ Улсын харцага Х.Гантулгаар тав давж,
3. Говь-Алтайн бөх, аймгийн арслан Т.Сайханжаргал Улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж,
4. Ховд аймгийн харьяат, аймгийн арслан Г.Дармаажанцан, Цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав давж,
5. Сэлэнгэ аймгийн бөх, аймгийн арслан Д.Төрболд, Улсын заан Д.Анараар тав давж,
6. Завхан аймгийн бөх, аймгийн арслан М.Амарсанаа Улсын заан Б.Бат-Өлзийгөөр тав давж,
7. Увс аймгийн харьяат, аймгийн арслан Л.Энхсаруул, аймгийн арслан Ц.Төмөрцоожоор тав давж тус тус Монгол Улсын начин цолны болзол хангалаа.