Бүгд найрамдах Франц улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг 78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам 2025 оны тавдугаар сарын 13-24-ний өдрүүдэд болно.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь тус кино наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд “Mongolian Pitch Session at Cannes Film Festival” арга хэмжээг зохион байгуулна.
Уг арга хэмжээнд танилцуулах кино төслүүдийг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-10-ны өдрүүдийн хооронд хүлээн авсан бөгөөд нийт найман уран бүтээлч материалаа ирүүлжээ.
2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн сонгон шалгаруулалтаар төсөл мэдүүлсэн уран бүтээлчид танилцуулгаа хийж найруулагч А.Энхтөгсийн "I hate pink", Ж.Жамъянсүрэнгийн "Шар хөвийн зэрэглээ", Брайан Брайтлигийн "Зүрхний хайртай эгч минь", Т.Алтантуяа продюсерын "Сар" уран сайхны кино шалгарчээ.