Герман улсын Дуйсбург хотод дэлхийн оюутны “Универсиад” XXXII наадам эхэллээ. “MCB Арена” цэнгэлдэх хүрээлэнд болсон наадмын нээлтийн арга хэмжээнд 120 гаруй орны баг тамирчид, албаныхан оролцлоо.

"Бүгд нэг" гэсэн уриатай "Универсиад" наадмын Монголын багийн тугчаар сагсан бөмбөгийн 3х3 багийн тамирчин У.Чингүүн сонгогджээ. 

Монгол Улсын оюутны шигшээ баг энэ удаагийн наадамд спортын есөн төрөлд 100 гаруй тамирчин, дасгалжуулагч, албаны багийн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Өчигдөр болсон нээлтийн арга хэмжээнд Монголын багийн волейбол, ширээний теннис, сагсан бөмбөг болон хэвлэл мэдээллийн багийн төлөөлөл оролцлоо.

“Рейн Рур 2025 Универсиад” наадамд дэлхийн оюутан залуус байт харваа, гимнастик, бадминтон, сагсан бөмбөг, теннис зэрэг спортын 19 төрөлд шилдгүүдээ тодруулна. Монголын оюутны шигшээ баг волейбол, таеквондо, ширээний тенис, усанд сэлэлт, жүдо бөх зэрэг спортын есөн төрөлд өрсөлдөх юм. Манай улсын волейболын багийн тэмцээн эхэлсэн. Мөн өнөөдөр ширээний теннисний баг эхний тоглолтоо хийнэ.

Хоёр жил тутамд явагддаг дэлхийн оюутны “Универсиад” наадам 10 хоногийн турш Германы Эссен, Берлин, Дуйсбург, Бохум, Хаген, Мюльхайм-ан-дер-Рур хотуудад болж, аваргуудаа тодруулна.

Ташрамд дуулгахад, Герман улс 1989 онд дэлхийн оюутан залуусын нэгдэл болсон “Универсиад” наадмыг хүлээж авч байсан бол 36 жилийн дараа дахин зохион байгуулахад бэлэн болжээ.

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
Н.Түвшинбат
Н.Түвшинбат
С.Баясгалан
С.Баясгалан
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав