Сингапур улсад явагдаж буй 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний “В” хэсэгт багтсан Монголын эмэгтэйчүүдийн шигшээ эхний тоглолтодоо Тайванийн багийг 21:14 харьцаатайгаар буулгаж авав.
Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр тоглосон тэд дараагийн тоглолтоо 19:45 цагаас Тайландын багтай хийх юм. Уг тоглолтодоо ялалт байгуулж чадвал “В” хэсгийн тэргүүн байраар шигшээ наймд шалгарах агаад улмаар “D” хэсгийн 2-р байрт эрэмблэгдсэн багтай тоглоно.
Харин А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй эрэгтэйчүүдийн шигшээ баг 18:55 цагаас Сингапуртай, 20:35 цагаас ХонгКонгтой хүч сорихоор зэхэж байгаа юм.
Сонирхуулахад, Монголын эрэгтэй шигшээ баг 2017, 2023 онуудын Азийн цомд түрүүлсэн бөгөөд харин 2018, 2019 онуудад мөнгө, 2024 онд хүрэл медалийг мөнхүү тэмцээнээс атгаж байсан.
Эмэгтэйчүүдийн шигшээгийн тухайд 2013 онд мөнгө, 2024 онд хүрэл медалийг Азийн цомоос авчраад буй.
У.Чинзориг