Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сарын 1, 2-ны өдрүүдээр явагдсан Парисын Их дуулга тэмцээнд 50 улсын 298 жүдоч зодоглов.

Энэхүү тэмцээнд Монголын 12 бөх хүч сорилоо.

Эрэгтэйчүүдийн:

60 кг-ын жинд барилдсан залуучуудын Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Н.Мэндсайхан (21 настай) эхний тойрогт гоц мөргөж, Их дуулга ангиллын 8 медальтай Францын Револ Седрикт уналаа.

Өсвөр үеийнхний Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Б.Сүхбат (24 настай) мөн эхний тойрогт гоц мөргөж, эл тэмцээний аварга Францын 22 настай Валадьер Пикардад ялагдав.


66 кг-д зодоглосон Их дуулга ангиллын дөрвөн хүрэлтэй, Азийн АШТ-ий хүрэл медальт, ГранПри ангиллын дөрвөн түрүүтэй Г.Хэрлэн (32 настай), Панамерик болон далайн орнуудын АШТ-ий түрүү бөх Жулиен Фраскадорыг давж, 23 хүртэлх насныхны Европын АШТ-ий хүрэл медальтай Азербайжаны Елкиев Рашадад уналаа.

Залуучуудын Азийн АШТ-ий VII байрын шагналт Б.Нямрэнчин (21 настай), залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Өмнөд Солонгосын Ким Чанёнд тахим буулгав.


81 кг-д хүч сорьсон Ази болон Далайн орнуудын залуучуудын АШТ-ий үзүүр бөх О.Шинэбаяр (24 настай), 23 хүртэлх насныхны Европын аварга Гүржийн Коте Капанадзег давж, энэ наадмын түрүү бөх Канадын Франсуа Драпод ялагдлаа.

Эмэгтэйчүүдийн:

48 кг-д өсвөр үеийнхний ДАШТ-ий мөнгөн медальт, мөнхүү ангиллын Ази тивийн аварга, Токиогийн Их дуулга тэмцээний V байрын шагналт Ж.Анударь, Өмнөд Солонгосын Пак Еүнлиг ялж, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Японы Кога Ваканад уналаа. Кога хагас шигшээд олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Ширине Боуклид ялагдаж, энэ наадмаас хүрэл медаль зүүв. Харин Боукли финалд Токиогийн Их дуулга тэмцээний үзүүр бөх Кондо Мицукид ялагдсан.


52 кг-д зодоглосон залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Уранзаяа (20 настай), Францын Жюлиг ялж, Киприйн София Асвестад ялагдлаа.

Насанд хүрэгчдийн УАШТ-ий үзүүр бөх Б.Гүндэгмаа, ХонгКонгийн Шук Ки Цуйг даваад, өнгөрсөн жил энэ наадмаас хүрэл медаль хүртсэн Испанийн 21 настай Торо Арианед унасан.


57 кг-д хүч сорьсон өсвөр үеийнхний Азийн аварга О.Оюунчимэг (20 настай), энэ тэмцээнд үзүүрлэсэн Израилийн Нелсон Леви Тимнад ялагдлаа.

Азийн цомын тэмцээний өсвөр үе болон залуучуудын ангилалд нийт долоон удаа түрүүлээд буй М.Цэндбазар, нутагтаа Их дуулга ангиллын анхны түрүүгээ дархалсан Францын 22 настай Марта Фавазид унав.

63 кг-д барилдсан өсвөр үеийнхний Азийн цомын тэмцээний хошой аварга, өнөө жил Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль зүүсэн Х.Маралмаа, Их дуулга ангиллаас нэг хүрэлтэй Испанийн Кристина Каванад өвдөг шороодов.


70 кг-д хүч сорьсон өсвөр үеийнхний Азийн АШТ-ий хүрэл медальт, Зүүн Азийн аварга ОУХМ С.Лхагвадулам (24 настай) эхний тойрогт гоц мөргөж, энэ наадмын V байрт шалгарсан Италийн Ирин Педротид уналаа.

У.Чинзориг

Ctrl
Enter
Гомдол хэрхэн мэдүүлэх вэ?
Холбоотой текстийг идэвхжүүлэн Ctrl+Enter дарна уу.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл (0)

Foto
Б.Алтанхуяг

Б.Ганчимэг
Б.Ганчимэг
Д.Сайнбаяр
Д.Сайнбаяр
Б.Алтанхуяг
Б.Алтанхуяг
О.Нинж
Н.Түвшинбат
О.Нинж
А.Даваадулам
П.Соёлдэлгэр
П.Соёлдэлгэр
А.Банзрагчгарав
А.Банзрагчгарав