Ирэх намар Саудын Арабт болох сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны 5-р тойргийн тоглолт Монгол болон Гуамын хооронд боллоо.
Үндсэн цагт Монголын баг 74:63 харьцаатай хожсоноор сүүлийн тойргийн үр дүнгээс хамааран цааш шалгарах эсэхээ шийдэх болов.
Энэ тоглолтод Монголын шигшээгээс Э.Маргад 16 оноо авсан бол О.Эрдэнэцогт, Б.Билгүүн, Г.Болор-Эрдэнэ нар тус бүр 11 оноог цуглуулсан юм.
Монголын баг 2-р сарын 23-ны өдөр Японы шигшээг эх орондоо хүлээж авна.
Харин Гуамын шигшээ энэ шатны сүүлчийн тоглолтоо Хятадтай хийх юм.
У.Чинзориг